logo
Монголын Оюутны спортын их наадам эхэлнэ

Монголын Оюутны спортын их наадам эхэлнэ

2012/08/14
Монголын оюутны спортын гуравдугаар их наадам 2012-2013 оны хичээлийн жилд явагдах бөгөөд ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэх гэж байна.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Монголын оюутны спортын гуравдугаар их наадам нь дөрвөн жилд нэг удаа болдог ба 2009 оны наадамд спортын 14 төрлөөр 120-иод их, дээд сургуулийн 3000 оюутнууд хамрагдан оролцсон юм. Тэгвэл Монголын оюутны спортын гуравдугаар их наадам ирэх хичээлийн жилийн турш аэробек, бокс, волейбол, гандбол, заалны хөл бөмбөг, жудо, модон бөмбөг, сагсан бөмбөг, үндэсний бөх, хөнгөн атлетик, тэшүүр, цана, чөлөөт бөх, шатар, ширээний теннис зэрэг спортын 15 төрлөөр явагдах гэж байна. Наадмыг БСШУЯ, ГХЯ, ЭМЯ, ЗГХА-БТСГ, МОХ, МОСХ болон спортын холбоод удирдан явуулна.
Харин наадмын бүсийн тэмцээн ОХУ-ын Москва, БНХАУ-ын Бээжин хотноо уламжлал болон зохиогдох юм.
Н.Туяа
МОНЦАМЭ
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш