Монгол Улсын Татварын Ерөнхий газар АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагын /USAID/ "Бизнесийг дэмжих төсөл"-тэй хамтран ажиллахаар болжээ. Энэ тухай өнөөдөр Татварын ерөнхий газрын Мэдээлэл, технологийн газрын дарга Н.Нямдорж, USAID байгууллагын "Бизнесийг дэмжих төсөл"-ийн удирдагч Эфрайн Лорен, Монголын программ зохиогчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Чимиддорж нар мэдээлэл хийлээ.
Монголын Татварын алба цахим татварын алба болж, дэлхийн жишигт хүрч ажиллах зорилт тавин, энэ хүрээнд олон шинэлэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж, Дэлхийн банк болон бусад донор байгууллагуудтай хамтран цахим шинэчлэлүүдийг хийж байгаа талаар энэ үеэр онцлов. ТЕГ-ын Мэдээлэл, технологийн газрын дарга Н.Нямдорж "Монголын бизнес эрхлэгчид татвараа төлөхийн тулд жилд 93.5 тэрбум төгрөгийн зардал гаргаж байна. Энэ зардлыг 21,5 тэрбум төгрөг хүртэл бууруулж жилд 72 тэрбум төгрөг буюу 55 сая ам.доллар хэмнэх боломжтой гэсэн судалгааг USAID гаргасан. Үүнийг үндэслэн зардал бууруулах чиглэлээр Татварын ерөнхий газар USAID-ийн “Бизнесийг дэмжих төсөл”-тэй хамтран ажиллахаар боллоо" гэлээ.
Одоогийн байдлаар Дэлхийн Банкны “Бизнес эрхлэх н” 2012 оны судалгааны “Татвар төлөлт”-ийн шалгуураар Монгол Улс 183 орноос 57-р байрт жагсаж байгаа юм байна. Энэ талаар USAID байгууллагын "Бизнесийг дэмжих төсөл"-ийн удирдагч Эфрайн Лорен "Энэ үзүүлэлт нь татвар төлөлтийг нэмэгдүүлэх, татвар төлөхөд гарч буй зардлыг бууруулах шаардлага байгааг харуулж байна. Монгол Улс бизнесийн орчноо богино хугацаанд эрс өөрчилж, үр дүнд нь ажлын байр олноор нэмэгдэн, эдийн засаг олон чиглэлээр өсч, улмаар татварын орлого нэмэгдэх, илүү их ашиг орлого олох боломжтой. “Гадаад худалдаа эрхлэх”, “Барилгын тусгай зөвшөөрөл авах” зэрэг шалгуур үзүүлэлтүүдийн тухайд татвар төлөлтөд гарч буй зардлыг бууруулж, шинэчлэл хийснээр “Бизнес эрхлэлтийг хялбаршуулсан байдал”-ын ерөнхий оноогоор 86-р байрт орсон Монгол Улсын үзүүлэлт илт сайжирч олон байраар урагшлах боломжтой гэж USAID үзэж байна" гэв.
Тэрбээр мөн "Дэлхийн Банкны зүгээс ТОП 10 шинэчлэгчдийг хүлээн зөвшөөрөхдөө “Бизнес эрхлэх нь” судалгааны 10 бүлгийн шалгуураас дор хаяж гуравт нь шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлага тавьдаг. Шаардлагыг хангасан улс орнуудын шинэчлэл тэдний “Бизнес эрхлэлтийг хялбаршуулсан байдал”-ын шалгуур үзүүлэлтийн ерөнхий байрыг хэдээр ахиулав гэдгээр нь байр эзлүүлдэг. Тийм учраас Монгол Улсын Татварын алба цахим шинэчлэлийг хэрэгжүүлснээр Монгол Улсын “Татвар төлөлт”-ийн шалгуур үзүүлэлт сайжирч, 57-гоос урагшлах боломжтой гэж үзэж байгаа юм. Энэ нь эргээд “Бизнес эрхлэлтийг хялбаршуулсан байдал”-ын байрыг мөн урагшлуулж 86-гаас 69-р байрт ороход нөлөөлнө гэдэг тооцоог USAID гаргасан" гэлээ.
Хэрэв Монгол Улс хоёрхон шалгуур үзүүлэлтээр илүү шинэчлэлийг 2012 оны зургадугаар сарын 1-нээс 2013 оны тавдугаар сарын 31-ний хооронд хэрэгжүүлж чадвал “Бизнес эрхлэх нь” 2014 оны судалгааны ТОП 10 шинэчлэгчдийн эгнээнд багтах боломжтой гэж үнэлж байгаа аж.
Н.Гантуяа
МОНЦАМЭ