Хятадын цагдаа нар олон удаа гэмт хэрэг үйлдэж, олон хүний амь насыг хохироосон хэрэгт сэжиглэгдэж байгаа банкны дээрэмчнийг эрэн сурвалжлах ажлыг эхлүүллээ. Бүрэн зэвсэглэсэн цагдаа нар өнгөрөгч бямба гаригт Чунцин хотын захад орших ойгоос 42 настай Жоу Кехуа хэмээх сэжигтнийг хайж эхэлжээ.
Үүнээс нэг өдрийн өмнө буюу баасан гаригийн өглөө Чунцин хот дахь "Bank of China" банкны нэгэн салбарын гадна болсон дээрмийн үеэр нэгэн эмэгтэй буудуулсан байна. Цагдаа нарын үзэж байгааагаар энэ хүн амины хэрэг үйлдээд мотоцикл унан зугтсан буутай эр 2004 оноос хойш найман жил баригдалгүй зугтахдаа нийт есөн хүний аминд хүрсэн байж магадгүй юм байна.
Хятадын алдарт блогч Билл Бишоп "Энэ залуу Хятадын Рэмбо юм шиг байна. Түүний оргон зугтах чадвар тун гаргууд" гэж бичжээ.
"China Daily" сонинд мэдээлснээр Жоу Кэхуа нь 167 см өндөр, бараан арьстай, баруун хөмсгөндөө сорвитой, дунд боловсролтой нэгэн гэнэ. Мөн бусад хэвлэлүүдэд түүнийг мэргэн бууддагаараа танигдсан гэж бичсэн байна. Түүнийг барихад тус болохуйц мэдээлэл өгсөн хүнд 850000 долларын шагнал амлаад байгаа ажээ.
Э.АМАР