Дэлхийн улс орнуудын Дотоодын Нийт Бүтээгдэхүүний хэмжээ болон Лондоны олимпод гаргасан амжилтыг харьцуулсан сонирхолтой мэдээллийг хүргье. АНУ Дотоодын Нийт Бүтээгдэхүүний хэмжээ болон зуны гучдугаар олимпоос авсан медалийнхаа тоогоор тэргүүлсэн билээ.
Лондонд зохион байгуулагдсан зуны гучдугаар олимпод үзүүлсэн амжилт, медалийнхаа тоогоор АНУ тэргүүлж, Хятадыг ардаа орхисон. Нэгдсэн Улсын хүн ам Дундад улсынхаас бараг дөрөв дахин цөөн гэдгийг аваад үзвэл хүн ам ихтэй улс заавал олон медаль авах боломжтой биш гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр арай өөр харьцуулалтыг хийж үзье.
Зуны олимпод эхний зургаан байрыг эзэлсэн улсуудыг зураг дээр эхний баганад, харин дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ эхний зургаад бичигдэж байгаа улсуудыг хоёрдугаар баганад харуулж байна. Герман улс зуны гучдугаар олимпоос авсан медалийнхаа тоогоор зургадугаарт, харин ДНБ-нийхээ хэмжээгээр гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. Тэгэхээр Герман улсын тамирчиддаа зарцуулсан хөрөнгө мөнгөний үр дүн Лондоны олимпод гараагүй байж магадгүй гэж хэлж болохоор байна.
ДНБ-нийхээ хэмжээгээр дэлхийд эхний 10-т орж байгаа улсуудыг хоёрдугаар зурагт жагсаажээ. Япон улс энэ жагсаалтад гуравт орсон байна. Гэхдээ Наран Улс Лондоны олимпод 11-р байранд орсон билээ. Тэгвэл Бразилын хувьд илүү том ялгаа харагдаж байна. Энэ улс зуны гучдугаар олимпод гурван алт, нийтдээ 17 медалиар 22-рт орсон хэдий ч саяхан Их Британийг ардаа орхиж, ДНБ-ээрээ дэлхийд зургаад жагсах болсон. Мөн Бразил нь дөрвөн жилийн дараа Олимпийн наадмыг зохион байгуулах юм.
Харин ДНБ-ээрээ 10-т бичигдсэн Энэтхэг улс Лондоны олимпод 55-р байр эзэлжээ. Энэ улсын тамирчид бүр нэг ч алтан медаль аваагүй юм байна. Энэтхэгийн тамирчид зуны гучдугаар олимпоос нийтдээ зургаан медаль хүртжээ. Энэ нь тус улсын хувьд Олимпийн наадамд гаргаж байсан хамгийн өндөр амжилт юм байна.
Э.АМАР