Засгийн газар байгуулах ажил гараанаас хөдөлж, цээжний хэдэн сайдад компанийн захирлууд өнгөлж эхэллээ.
Мэдээж, энэ сунгаанд хамгийн түрүүнд МоАХ фракцын тэргүүн Х.Баттулга Үйлдвэржилт, хөдөө аж ахуйн сайдаар яваа. Тэрбээр дөрвөн компани эзэмшиж, найман компанийн 25-100 хувийг эзэмшдэгээрээ түрүү магнайгаар тодрох боломжтой. Аман хүзүүнд Барилга, хот байгуулалтын сайдад УИХ-ын хууль бус даргын уяа сойлгыг тааруулж байгаа Д.Ганхуяг 10 компанийн 90 хүртэл хувийг эзэмшдэгээрээ бичиг дэж байна. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Д.Тэрбишдагва Тэргүүн шадар сайдад есөн компанид 100 хүртэл хувь эзэмшдэгээрээ айргийн гуравт давхив. Сангийн сайдад горилогч “фортуна” Н.Батбаяр томоохон дөрвөн компанид 30- 100 хувь эзэмшдэгээрээ айргийн дөрөвт багтлаа. Уг нь АН-ынхан Н.Батбаярт Засгийн газарт ажиллах боломж олгоогүй. Гэтэл мань эр чуулганы үеэр МҮДН фракцынхаа гишүүдийн картыг сугалж зугтсанаар торгон жолоо өргүүлж магадгүй болсон юм.
Түүний араас барианд орох сайдуудын нэрс цувруулбал Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар тодроод байгаа Ч.Сайханбилэг “Байгаль бьюти”-г 100 хувь эзэмшдэг бол хоёр ч компанийн 12.5-50 хувийг эзэмшдэгээрээ айргийн тавд багтаж буй. Түүнд ямар нэгэн албан тушаал өгөхгүй бол аль ч талд ажиллаж мэдэх учраас Н.Алтанхуяг ЗГХЭГ-ын даргаа өгнө хэмээн ам алдсан бололтой. Ч.Сайханбилэгийн хувьд “Бүдүүн бүлэг”-т хүртэл орж, албан тушаал авч байсан гээд арвин туршлага бий.
Түүнчлэн Байгаль орчны сайдад яригдаж байгаа Л.Гансүх “Эрдэнэс таван толгой”- гоос эхлээд гурван ч компанид хувь эзэмшдэгээрээ эхний 10-т хурдалж байна. Тэр бол хахуульд авсан өчнөөн саяын харшид амьдардаг, амьдардаггүй хэмээн өдгөөгийн УИХ-ын гишүүн Г.Уянгатай шүүхээр заргалдаж байсан ч тэгсхийгээд сураг алдарсан. Г.Уянга шүүхээс ямар нэгэн ял зэм сонсоогүй, бүр УИХ-ын гишүүн болчихсон байгаагаас үзэхэд Л.Гансүх хахуулийн харшид амьдардаг нь үнэн болж таарлаа. Тэгж байтал бэл нимгэнээрээ дуудуулж суудаг ИЗНН-аас Аялал жуулчлалын сайдад яригдаж байгаа С.Оюун хүртэл хоёр ч компанид 30-33 хувь эзэмшдэгээрээ эхний 10-т бичигдэж байх жишээтэй. Уг нь бол архи үйлдвэрлэгч Г.Батхүү эхний 10-т бүү хэл айргийн тавд өлхөн хурдлах ёстой ч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өгүүлснээр бол “Шунхлай” группын 50 хувийг эзэмшдэг, өөр юу ч үгүй аж. Үүн шиг худлаа зүйл байхгүй.
Мөн Гадаад хэргийн сайдад зүтгэж байгаа Лу.Болд “Бодь интернэшнл” ХХКийн 33.34 хувийг эзэмшдэг хэмээн даруухан загнасан байна. Харин гүйцэтгэх засаглалын тэргүүнээр тодроод байгаа Н.Алтанхуяг дөрвөн компанийн 33-50 хувь эзэмшдэг ч сайдын сунгаанд оролцохгүйгээр Засгийн газрын тэргүүнээр тодорсон. Яагаад гэхээр өнгөрөгч нэгдүгээр сард хамтарсан Засгийн газраас гарч, ҮЗХ-ны хурлаар ”хэрвээ нам нь ялвал Засгийн газрын тэргүүн болох” замаа зассан. Өдгөө сайдуудын наадамд өнгөлж яваа Х.Баттулга намын дарга болж, ирээдүйд Ерөнхий сайд болохоор төлөвлөснийг Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газраас гарч гүйгээд нураачихсан юм. Х.Баттулгын төлөвлөгөөг дуулаад сандарсан Н.Алтанхуяг Засгийн газарт ажиллаж байсан намынхаа дөрвөн сайдад ч хэл чимээ өгөлгүй “Бид хамтарсан Засгийн газраас гарлаа” хэмээн мэдэгдэл хийж байв. Уг нь Х.Баттулгын тухайн үеийн анхны төлөвлөгөө ёсоор бол өдгөө тэр өөрөө Засгийн газрын тэргүүнээр сууж, Н.Алтанхуягийг сайдын сунгаанд сойж суух байлаа. Даанч сонгуулийн өмнө болсон ҮЗХ-ны хурлаар Н.Алтанхуяг тойрог горьдсон хэсэг нөхдөд үнэн худал тойрог амлаж самбаа гаргаснаар суудалдаа тогтсон юм.
Эдгээрийн араас хүч үзэж байгаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хувийн компанигүй ч хэтэвчээ зузаалж, “сааж” амьдардаг компанитай гэдгийг нь хэвлэлүүд дэлгэж л байдаг. Тэгэхээр УИХ, Засгийн газарт бэл бэнчингээ зузаалдаг компанийнхаа эрх ашгийг хамгаалж ажиллана гэсэн үг. Мөн нөгөө талаас Хууль зүйн сайд болох тохироо харж суугаа С.Эрдэнэ ч чамгүй бизнестэйн зэрэгцээ Н.Алтанхуяг болон “Алтангадас”- чуудын фракцын компаниудыг хууль зүйн талаас нь цээжээрээ хамгаалах болно. Батлан хамгаалахын сайдад яригдаж байгаа Ш.Түвдэндорж бол ойлгомжтой. Х.Баттулгын, 10 гаруй компанийн эрх ашгийг хамгаалахгүй гээд хаачих вэ. Түүнчлэн Хөдөлмөрийн сайдад горилогч Ц.Оюунгэрэл, Эрдэс баялгийн сайдад яригдаж байгаа Б.Ариунсан, Нийгмийн хамгааллын сайдад горилогч Д.Нямхүү нар хүссэн, хүсээгүй Н.Алтанхуягийн дөрвөн компанийн эрх ашгийг хамгаалах л болно. Гэтэл Эрдэс баялгийн сайдад гэтэж байгаа Б.Ариунсантай өрсөлдөх “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ Монголын хамгийн баялагтай аймгийг бараг бүхэлд нь эзэмшсэн. Түүнийгээ Хятадтай улам бүр хэрхэн зузаатгаж, холбохын төлөө Засгийн газарт орж ирэхээр байна. Магадгүй, Н.Алтанхуяг тэр чигээрээ Дэлхийн банк шиг харагдах МҮДН фракцын Д.Бат-Эрдэнийг сайдад зүтгүүлж, “Ажнай”-н дэргэд ёстой таргийн таван ямаатай харагдах Б.Ариунсанг жийж мэдэх юм. Хэрвээ ингэх юм бол Монголын хөрсөн дор байгаа баялгийг бүхэлд нь захирах хүсэлтэй нэг сайдтай болох нь. Угаасаа МҮДН фракцынхан Н.Алтанхуягт үе, үе хатуухан сануулга өгдөг учраас Д.БатЭрдэнэд магадлал өндөр. Түүнчлэн Тэргүүн шадар сайдын төлөөх далд өрсөлдөөн жинхэнэ ширүүн өрнөж байна. Есөн компани 10-100 хувь эзэмшдэг Д.Тэрбишдагва энэ суудалд эртнээс тэмүүлж байгаа. Түүний хувьд Засгийн газарт ороход бэл бэнчин илүү гарна уу гэхээс дутна гэж үгүй. Ямар ч л байсан “Шударга ёс” эвслээс Дотоод хэргийн сайдад магадлалтай Л.Цог, Эрүүл мэндийн сайдад зүтгэж байгаа Н.Удвал нар Засгийн газарт сайдын суудалд морилох юм бол өөрсдийнхөө эрх ашгийг хүндэтгээд зогсохгүй фракцынхаа Ч.Улааны дөрвөн компанийн алтан хувьцаа, Д.Тэрбишдагвын есөн компанийн эрх ашгийг хамгаалах нь “ариун” үүрэгтэй болно. Харин нэлээд эртнээс Сангийн сайдад яригдсан М.Энхсайхан, Эрчим хүчний сайдад горилогч М.Сономпил нар өөрсдийнхөө эрх ашиг, бизнесийн төлөө яваад зогсохгүй мөн эвслээсээ Тэргүүн шадар сайдаар тодрох нөхрийн төлөө хүссэн, хүсээгүй зүтгэх л болно. Харин Харилцаа холбоо технологийн сайдад санаархагч А.Мөнхбатын хувьд Ч.Сайханбилэг даргынхаа эхнэрийн компанийн эрх ашгийг хамгаалах нь тодорхой. Энэ мэтчилэн компанийн эздээр бүрдэх Засгийн газарт бизнесийн бүлэглэл бий болж, улмаар Н.Алтанхуягийн Засгийн газар танхимаас нь бүрдэх олон зуун компанийн эрх ашгийн төлөө ажиллах нь ээ.
Шинэ Засгийн газарт ажиллах сайдуудын эзэмшдэг компаниуд
1. Ерөнхий сайд Н.Алтанхуяг
“Хаан жимс” ХХК-50%
“Эмнэлгийн техник” ХХК-33%
“Мах экспорт” ХХК-50%
“Увс байгаль” ХХК-50%
2 .Тэргүүн шадар сайд Д.Тэрбишдагва
“ТБД Андууд”-100%
“Эрдэнэт прогрес” ХХК-100%
“Алсын төв” ХХК-10%
“Эсон дата” ХХК-50%
“Лайф стойл андууд” ХХК-100%
“Капитал менежмент Монголия” ХХК-100%
“Кайзерф лашерай” ХХК-49%
“Эмээлт прогрес” ХХК-49%
“Одбилэг” ХХК-100%
3.Шадар сайд “АПУ” ХХК-ийн Г.Батхүү
“Шунхлай групп”-50%
4.ЗГХЭГ-ын дарга-Ч.Сайханбилэг
“И Энд Ти” ХХК 50%
“АСУ” ХХК-12.5%
“Байгаль бьюти” ХХК-100%
5.Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр
“Монгол түлхүүр” ХХК-100%
“Жаргалан сэрвис” ХХК-50%
“Эм Си Ди Си” ХХК-40%
“Эм Ай Си Пи” ХХК-30%
6.Үйлдвэржилт, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга
“Мах импекс” ХК
“Женко тур бурю” ХК
“Талх чихэр” ХК
“Баянгол” зочид буудал ХК
“ХИД” ХХК-46%
“Налайх” ХХК-100%
“Вебсофт Монгол” ХХК-100%
“Эмээлт зах” ХХК-100%
“Нүүдэл трейд” ХХК-100%
“МИК Эмээлт” ХХК-100%
“Женко холдинг” ХХК-25%
7.Аялал жуулчлалын сайд-С.Оюун
“Амира” ХХК-30%
“Мөнгөн-Агт” ХХК-33%
8.Барилга, хот байгуулалтын сайд Д.Ганхуяг
“Бридж” ХХК-25.29%
“Бридж” констракшн-25.90%
“Бэт” ХХК-25.90%
“МШТ” ХХК-25.90
“Жигүүр” ХХК-25.90
“Эвридей” Интернэшнл” ХХК-25.90%
“Наран Эвридей” ХХК-25.90
“АХИ” ХХК-25.90%
“Эми Жи Ти” ХХК-25.90%
“Жаг Дело” ХХК-25.90
9.Гадаад хэргийн сайд-Лу.Болд
“Бодь интернэшнл” ХХК-33.34%
10.Байгаль орчны сайд Л.Гансүх
“Мокон” ХХК-50%
“Дархан” ТВ-50%
“Эрдэнэс таван толгой” ХХК
С.Ууганбаяр