Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреа "WikiLeaks" цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжид улс төрийн орогнох эрх олгох шийдвэр гаргасан гэж Британийн "Guardian" сонинд мэдээлснийг тэрбээр өчигдөр няцаасан тухай Франс-Пресс агентлаг мэдээлжээ.
"Ассанжид орогнох эрх олгосон гэх мэдээлэл цуу яриа юм. Энэ асуудлаар одоогоор ямар ч шийдвэр гаргаагүй байгаа" гэж Рафаэль Корреа "Twitter" дэх хуудсандаа мэдэгдсэн байна.
Мягмар гарагт "Guardian" сонин Эквадорын Засгийн газрын эх сурвалжийг иш татан Ерөнхийлөгч Рафаэль Корреа Ассанжид орогнох эрх олгохыг зөвшөөрсөн гэж мэдээлжээ.
Үүнээс өмнө даваа гарагт Коррей энэ асуудлыг энэ долоо хоногт шийднэ гэж мэдэгдэж байсан байна.
Жулиан Ассанж зургадугаар сарын дундаас эхлэн Эквадорын эрх баригчдаас орогнох эрх хүсэн Лондон хот дахь тус улсын Элчин сайдын яаманд байсаар байгаа юм. Шведэд түүнийг 2010 оны аравдугаар сард тус улсад байх хугацаандаа хүчингийн хэрэг үйлдсэн гэж сэжиглэж байгаа бөгөөд мөн оны арваннэгдүгээр сард Шведийн хууль сахиулах байгууллагынхан 41 настай, Австралийн иргэн Ассанжийг олон улсад эрэн сурвалжилж эхэлснийг мэдэгджээ.
"Guardian" сонинд мэдээлснээр, Эквадорын эрх баригчид Ассанжид бүр хэдэн сарын өмнө улс төрийн орогнох эрх олгох санал тавьсан байна. "WikiLeaks" цахим хуудсыг үндэслэгч Өмнөд Америкийн энэ улстай 2011 оны тавдугаар сараас хамтран ажиллаж эхэлсэн гэж сонин эх сурвалжуудын нэг дурджээ.
Ассанжийг 2010 оны арванхоёрдугаар сард Лондон хотод баривчилсан юм. Британийн шүүхээс түүнийг Шведийн талд шилжүүлэн өгөх шийдвэр гаргасан билээ.
Д.Жаргал
МОНЦАМЭ