Өнгөрсөн амралтын өдрүүдэд Иранд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлын хэмжээ найман тэрбум иран риалаас /650 сая орчим доллар/ давсан тухай тус улсын орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.
Газар хөдлөлт болсон Зүүн Азербайжан мужийн захирагчийн орлогч Мохаммад Ашрафигийн тэмдэглэснээр, энэ нь хохирлыг хэмжээг тооцон гаргасан эцсийн дүн биш бөгөөд ойрын үед дахин хянах ажээ. Газар хөдлөлтөд нийтдээ 307 тосгон өртсөн байна. Тэдгээрийн зарим нь бүрэн сүйджээ.
Иранд болсон хүчтэй газар хөдлөлт энэ сарын 11-ний орой болсон юм. Зүүн Азербайжан мужийн Тебриза хотын бүс нутаг хамгийн их хохирол амсчээ. Мөн Ахар хотын бүс нутагт 6,2 магнитуд, Варзакан, Харис хотын бүс нутагт 6,3 баллын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна.
Газар хөдлөлтөд хоёр мянга орчим хүн өртсөн бөгөөд 306 хүн амь насаа алджээ. Зүүн Азербайжан мужийн орон гэргү хоцорсон оршин суугчдыг майхан хотхонуудад байрлуулсан байна.
Д.Жаргал
МОНЦАМЭ