УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс зүгээс өчигдөр ажлын хэсэг байгуулан, Ерөнхий сайдтай зарим нэг яамдын чиг үүргийн талаар ярилцах асуудал байна гэдгээ илэрхийлж байсан. Энэ хүсэлтийн дагуу Ерөнхий сайд Н.Алтанхуяг эвслийн бүлгийн өнөөдрийн хуралдаанд оролцсон юм. Түүнээс хурлаас ямар шийдэлд хүрсэн талаар тодруулга авлаа.
Н.Алтанхуяг, Би сая “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралд орж, Засгийн газрын бүтэц, хийх гэж байгаа ажлынхаа талаар 2,3 цаг ярилаа. Бидний хувьд санал нийлэхгүй асуудал бараг алга. Харин Төрийн өмчийн хороо гэдэг ч юм уу ганц нэг агентлагийг хаана харъяалуулах нь зүйтэй вэ гэдэг санал гарлаа. Бусад асуудалд саналуудтай нэг бүрчлэн ярьж санал бодлоо солилцон үндсэндээ нэгдмэл саналд хүрсэн. Хуучинаар Төрийн өмчийн хороо нь Ерөнхий сайдын мэдэлд байдаг байсан. Харин би үүнийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамандаа шилжүүлье гэсэн саналыг оруулсан. Эвслээс Төрийн өмчийн хороог өөрчлөх нь зүйтэй. Төрийн өмчийн баахан компани байдаг, захирлыг нь тавихаас эхлээд төрийн өмч идэх, хээль хахууль гардаг. Энэ хороо анх байгуулагдаж байсан үүргээ гүйцэтгэсэн юм биш үү. Өмч хувьчлалын асуудлаа бараг шийдсэн юм биш үү гэсэн яриа ч гарлаа. Тиймээс энэ хорооныхоо үүрэг функцийг өөр газарт шилжүүлэх ч уу, ер нь шинэчлэн өөрчлөх талд анхаарч ярилаа.
-Ерөнхий сайдын санал болгосноор цаашдаа шинэ бүтцээр аль аль агентлаг байх вэ?
-Хуучин уламжлалт явдаг асуудлууд бий. Бидний хийж байгаа өөрчлөлт гэвэл газрын харилцааны асуудлыг Ерөнхий сайдын мэдэлд өгье. Тэгэхгүй бол хот, аймаг, дүүрэг, сум бүгд газар олгодог. Засаг захиргааны нэгжээр газар олголт их замбараагүй байгаа. Манай улсад газрын бодлого алдагдсан байна. Тиймээс Ерөнхий сайд дээр зангидах нь зүйтэй гэж үзсэн. Мөн эвслээс усны бодлогын асуудлыг нэмж Ерөнхий сайдад харъяалуулах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ чиглэлээр шинэчлэл өөрчлөлт хийх нь зөв гэлээ. Ерөнхий сайдад харъяалуулна гэдэг нь Ерөнхий сайд газар олгоно гэсэн үг биш шүү. Тэгэж ойлгов оо. Бодлогын асуудлыг нэр мөр болгоё л гэж байгаа юм. Мөн Засгийн газрын бүтцэд тендерүүдийг зарладаг нэг агентлагтай болъё гэсэн байгаа юм. Үүнийг Ерөнхий сайдын харъяанд байна гэсэн нь зохимжгүй. Харин Шадар сайдын харъяанд өгье гэснийг би дэмжлээ.
-Асуудал хэзээ тодорхой болж, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар орох вэ?
-МАН-ын бүлгийн гишүүд намайг хуралдаа ороод ирээч гэсэн. Тэнд би бүтцээ танилцуулна. Үүний дараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, чуулганаар орно.
Д.Сувд
МОНЦАМЭ