logo
 340 мянгыг энэ ондоо багтаан олгоно

340 мянгыг энэ ондоо багтаан олгоно

2012/08/16
Сангийн сайд Д.Хаянхярваагаас зарим зүйлийг тодрууллаа.  
-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байгаа мөнгөний үлдэгдэл 340 мянган төгрөгийг хэзээ өгөх вэ. Мөн иргэд хувьцаагаа худалдаж, бэлэн мөнгөөр авах болсон. Үүнийг хэзээ шийдэх гэж байна?
-Энэ ондоо багтаагаад үлдэгдэл 340 мянган төгрөгийг олгоно. Тавантолгойн хувьцааг борлуулаад одоо дансанд байгаа үлдэгдэл 20 гаруй тэрбум байна. Энэ мөнгөөр хувьцаагаа сая төгрөг болгоно гэж санал өгсөн иргэдэд өгөх ажлыг хэрэгжүүлэх ёстой. Энэ үйл ажиллагааг шинээр байгуулагдах Засгийн газар хийх байх гэж ойлгож байна.
-Төсвийн байнгын хороо хуралдаж ирэх оны төсвийг Сангийн яаманд шилжүүлэхээр болсон. Хэдий хэр хугацаанд шийдвэрлэх вэ?
-Би байнгын хорооны хуралдаанд суугаагүй. УИХ шинээр бүрдсэний дараагаар улсын төсвийг байнгын хороодоор хэлэлцээд 2013 онд ямар төсөвтэй байх вэ гэдгийг Сангийн яаманд өгдөг. Өөрөөр хэлбэл хэдий хэр төсөвтэй байхыг хэлэлцээд холбогдох яам руу шилжүүлсэн гэж ойлгож болно.

Д.Сувд
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш