logo
Хуан Жу Гэг Монголд ирнэ

Хуан Жу Гэг Монголд ирнэ

2012/08/16
Энэ сарын 29-өөс есдүгээр сарын 28-ны хооронд БНХАУ-ын соёлын сарыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Соёлын сарын арга хэмжээ наймдугаар сарын 30-ны өдөр Соёлын төв өргөөнд нээлтийн концертоор эхлэх аж. Соёлын сарын арга хэмжээний хүрээнд 9 дүгээр сарын 7-13-ны хооронд Улаан хадны түүх, соёлын олдворыг харуулсан фото зургийн үзэсгэлэн гарна. Мөн наймдугаар сарын 31-нээс хятадын кино 7 хоног, үзэсгэлэн, тоглолт зэрэг арга хэмжээ үргэлжилнэ. Кино арга хэмжээнд Хуан Жу Гэг киногоороо танил болсон хятадын алдарт жүжигчин Жоу Вей хүрэлцэн ирж монголын үзэгчидтэй уулзана. Түүнчлэн энэхүү соёлын сарын хугацаанд ӨМӨЗО-ны соёлын арга хэмжээ давхар зохиогдох юм.
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын гэрээний үндсэн дээр манай хоёр улсын соёлын сарын үйл ажиллагаа хэрэгжиж байгаа юм. Өнгөрөгч дөрөвдүгээр сард манай улсын соёлын төлөөлөгчид Бээжин хотод айлчлан бүрэн хэмжээний урлагийн тоглолт, үзэсгэлэнг зохион байгуулсан юм.
Г.Уран
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш