logo
Нэг өдрийн наранд битгий хууртаарай

Нэг өдрийн наранд битгий хууртаарай

2012/08/16
Нийслэлд өнөөдөр багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи зүүнээс секундэд 5-10 метр, шөнөдөө 11-13 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны хүрээлэнгийн газраас мэдээллээ.
Өнөөдөр ихэнх нутгаар бороогүй өнжих ч нэг өдрийн наранд битгий хууртаарай. Маргааш нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун болон төвийн нутгаар, 17, 19-нд нутгийн зүүн хагаст бороотой байх гэнэ. Салхи 16-нд зарим газраар, 17, 19-нд говь талын нутгаар, 18-нд говийн нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүсэх аж. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, Говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 19-24 градус дулаан байх гэнэ.
Энэ сарын 19-нд ихэнх нутгаар эрс сэрүүсэх тул газар тариалангийн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй компани, аж ахуйн нэгжүүд цаг агаарын мэдээтэй уялдуулан ажил төрлөө зохицуулах хэрэгтэй болох нь. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш