УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Яамдын бүтцэд өөрчлөлт орж байгаа нь өмнөх Засгийн газруудаас хэр үр дүнтэй гэж үзэж байгаа вэ?
-Өмнө нь 18 сайдтай Засгийн газар ч байсан. Үе үеийн Засгийн газар сонгогчдодоо амласан бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө л ажилласан. Засгийн газрын бодлогоо ямар бүтцээр хэрэгжүүлэх нь улстөрийн шийдвэр байдаг.
Энэ удаагийн Засгийн газарт яамдын тоог нэмлээ гэхээсээ илүү чиг үүрэг талаас нь улстөрийн амлалтаа биелүүлэхэд чиглэсэн яамдыг гаргаж ирсэн. Үүнийг сонгогчдынхоо өмнө амласан амлалтаа хэрэгжүүлэхийн тулд хийж буй алхам гэж харж байгаа. Тухайлбал, миний хувьд сонгуульд өрсөлдөөд явж байхдаа “АН сонгуульд ялбал Хөдөлмөрийн яам байгуулна” гэж сонгочдодоо ярьж байсан.
Мөн сонгуулийн үеэр иргэд соёлын өв устаж үгүй боллоо. Үүнд төрийн бодлогыг чангатгах хэрэгтэй гэсэн саналыг тавьж байсан. Тэр утгаараа сонгогчдынхоо хүсэлтийг Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө тусгаж, яамдуудыг шинээр байгуулж байгааг дэмжиж байна.
-Нэг яам хоёр том салбарыг хариуцаж байсныг салгаснаар нийгэмд ямар өөрчлөлтийг авч ирэх вэ?
-Яамдын чиг үүргийн хувьд задрал явагдаж байна. Тухайлбал, түлш эрчим хүчний асуудлыг тусад нь авч үзэхээр боллоо. Монголчууд олон сая хүнтэй болчихсондоо биш хамгийн гол нь манай улсын эдийн засаг бидний нүдэн дээр их хэмжээгээр өсч байгаатай холбоотой. Уул уурхайн салбар өсөн тэлж буй учир Уул уурхайн яамыг байгуулж байна.
Мөн уул уурхай томрохын хэрээр байгаль орчны асуудалд түлхүү анхаарах шаардлагатай болно. Тиймээс Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг байгуулж байгаа юм. Энэ нь манай улсын эдийн засгийн секторт гарч буй өөрчлөлт. Энэ өөрчлөлтийг дагаад зайлшгүй шалтгаанаар Засгийн газарт өөрчлөлтийг хийж байна.
-Хүн бүр яамдын тоог нэмэх нь зүйтэй гэж бодохгүй байгаа. Зарим хүн улс орон цомхон бөгөөд чадварлаг ажиллах нь зөв гэж үзэж байгаа шүү дээ?
-Миний бодлоор асуудал нарийсах тусам түүнийг төрийн бодлогоор зохицуулах хэрэгтэй. Өмнө нь уул уурхай хөгжөөгүй байхад бид Орхон голоос шанагаар ус хутгаад ууж болдог байсан.
Гэтэл одоо Орхон голын уснаас уух аргагүй болсон. Хүн байтугай мал ч уухын аргагүй болж байгаа. Энэ тохиолдолд бид яах вэ гэдэг асуудал гарч байна. Тийм учраас яах аргагүй уул уурхайн асуудлыг тусад нь авч үзэхээс аргагүйд хүрлээ. Өнөөгийн нийгэмд том том асуудлуудыг хамруулаад нэг яаманд харьяалуулах боломжгүй болж, хоорондоо зөрчилдөж эхэлж байна.
Чиг үүргийн хоёр яамны тухайд аялал жуулчлал, уул уурхай нэг газар дээр тулахад аль нэг нь л хөгжих боломжтой. Гэтэл манай улсад уул уурхай, аялал жуулчлал аль аль нь чухал. Тиймээс энэ хоёрыг ижил статустай хоёр яам болгож, бодлогын түвшинд тэгш авч үзэх нь зүйтэй гэж бодсон.
-Сөрөг хүчний зүгээс Засгийн газрын бүтцийг чиг үүргийн хувьд учир дутагдалтай зүйл их байна гэж ярьж байсан. Таны хувьд Засгийн газрын бүтцэд дутагдалтай зүйл харагдаж байна уу?
-Мэдээж хүн бүхэнд ирээдүйгээ сайхан болгох, улсаа хөгжүүлэх мөрөөдөл байгаа. Энэ олон хүний мөрөөдөл нэг цэгт огтлолцоод 100 хувь дэмжинэ гэж байхгүй. Мэдээж сөрөг хүчин болоод манай намын гишүүдээс гарсан зарим нэг эсрэг саналыг миний хувьд хүндэтгэж байгаа. Эл асуудал аль ч Засгийн үед гарч ирэх л ёстой гэж бодож байна. Хамгийн гол нь гишүүдийн саналыг Засгийн газрын бүтцэд тусгах шаардлагатай.
-Хамтарсан Засгийн газарт нэгдэхээ илэрхийлсэн “Шударга ёс” эвслийнхэн Засгийн газрын бүтцийн талаар нэлээд шүүмжлэл хэлж байгаа. “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн нэгэнт эвслийн Засгийн газарт оръё гэж шийдчихээд далдуур шантааж хийгээд байгаа юм биш үү?
-“Шударга ёс” эвслийн бүлгийг шантааж хийгээгүй гэж бодож байна. “Шударга ёс” эвсэл өөрөө эвсэл учраас асуудлаа шийдэхийн тулд цаг хугацаа шаардлагатай байгаа байх. Тийм учраас шаардлагатай цаг хугацаагаа аваад дотроо ардчилсан журмаар эргэж буцахгүйгээр асуудлаа шийдээд ороод ирвэл Засгийн газар, улс орондоо ч ашигтай. Тэдний үзэл бодлыг эвсэл доторх элдэв янзын зөрчил гэж бодохгүй байна.
Харин ч “Шударга ёс” эвслийн бүлгийнхнийг бүтцийн талаар цаг гаргаж ярилцаж буйд нь талархаж байгаа. АН-ын хувьд эвсэл энэ тэр гэж задрахгүй учраас арай түргэн шийдвэрлэгдэх магадлалтай.
-Засгийн газрын гишүүдийн дийлэнхийг УИХ-аас томилно гэж байгаа. Ингэхээр хаа хаанаа хяналт тавьж чадахаа болчих юм биш үү?
-Засгийн газрын өмнө маш хатуу сонголт байгаа. Нэг талаас тогтвортой Засгийн газар байгуулах, нөгөө талаас хяналттай Засгийн газар байгуулах гэдэг сонголттой тулгарч байна. Хяналттай Засгийн газар байгуулъя гэвэл аль болох гаднаас сайдуудаа томилох ёстой.
Харин тогтвортой Засгийн газар байгуулъя гэвэл эвсэлд нэгдсэн хүмүүсийнхээ үзэл бодлыг тусгах шаардлагатай. Ийнхүү хоёр хүсэл сонирхол зөрчилдөж буй тохиолдолд аль аль талдаа тодорхой хэмжээний ухралт хийсэн хувилбар гарч ирнэ. Мэдээж АН дангаараа олонх болсон бол аль болох хяналттай Засгийн газар байгуулахын төлөө гараа өргөхөд бэлэн байсан.
Гэтэл Засгийн газар нарийн төвөгтэй байдлаар зохион байгуулагдаж байгаа учир улстөрийн хүчнүүдтэйгээ эв санааны нэгдэлтэй байж, тогтвортой Засгийн газар байгуулахын төлөө зарим нэг байр сууринаасаа ухрахаас өөр аргагүй болж байна. Энэ нь зөвшилцлийн процессын үр дүн гэж хэлэх байна.
-Өмнөх Засгийн газарт УИХ-ын гишүүд дийлэнх нь байсан. Үүнээсээ болоод Засгийн газар төдийлөн үр дүнгүй ажилласан шүү дээ. Энэ удаагийн Засгийн газарт УИХ-ын гишүүд дийлэнх байх учраас үр дүн мөн адил байх юм биш үү?
-Өмнөх Засгийн газраас энэ удаагийн Засгийн газар маш өөр. Хэдийгээр Засгийн газар УИХ-аас байгуулагдаж байгаа ч маш хүчтэй сөрөг хүчинтэй парламентын нөхцөлд Засгийн газар ажиллах болно.
Мөн олон улстөрийн хүчин нийлж, хамтарсан Засгийн газар байгуулж байгаа хэдий ч Засгийн газарт ороогүй МАН гэж том сөрөг хүчин байна. Сөрөг хүчинтэй парламент хяналттай засагтай байдаг. Түрүүчийн парламентын хувьд гол сөрөг хүчин байх АН өөрөө хамтарсан Засгийн газарт орсон учир парламент сөрөг хүчингүй байсан. Тийм учраас Засгийн газрын хяналт суларсан. Энэ удаагийн Засгийн газар дотоод эвслийн хяналт, сөрөг хүчний хяналт гээд олон хяналттай ажиллах учраас ажлаа сайн хийж байж парламентын шалгуурыг давна.
-Эмэгтэй гишүүний хувьд 16 яамны аль салбарыг нь эмэгтэй хүн толгойлбол илүү зохимжтой гэж боддог вэ. АН-ынхан сайд нарынхаа хүйсийн тэнцвэрийг хэрхэн авч үзэж байна?
-Эмэгтэй хүн аль ч асуудалд байр сууриа илэрхийлэх боломжтой. Аль ч салбарт эрчүүдтэй эрх тэгш оролцоотой ажиллах чадвартай. АН-ын хувьд тэр яам нь эмэгтэй хүнд зохимжтой энэ тэр гэж сайдуудаа хуваарилахгүй байгаа.
Мэдээж, доод тал нь хоёр эмэгтэй Засгийн газрын гишүүн байх ёстой. Эмэгтэй дэд сайдууд хангалттай томилогдоно. Яамны Төрийн нарийн бичгийн даргаар гурван эмэгтэй томилогдох ёстой. Харин ямар яамыг эмэгтэй гишүүнээр толгойлуулах нь Ерөнхий сайдын шийдэх асуудал.
-Сөрөг хүчин УИХ-д бүлэггүй болчихлоо. Гэтэл МАН-ын гишүүд өөрсдөдөө зориулж УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан бүлэг байгуулах гэж байна. Үүнийг хэр зөв зүйтэй гэж үзэж байгаа вэ?
-Үндсэн хуулиар УИХ-д найман гишүүнтэй бол тухайн нам бүлэг байгуулах эрхтэй. Одоогоор түүнийг хэн ч зөрчөөгүй, өөрчлөөгүй байна. 2010 онд Ц.Нямдорж гишүүн УИХ-ын дарга байхдаа Дэгийн тухай хуулийг “УИХ-ын дарга томилогдсоноос хойш намууд бүлэг байгуулсан тухайгаа 24 цагийн дотор УИХ-ын даргад мэдэгдэнэ” гэж өөрчилж байсан шиг санагдаж байна. Энэ хуулийн дагуу л бүлэггүй болчихоод байгаа юм. Бүлэг байгуулах бүх суурь нь байгаа мөртлөө МАН-ынхан олонх байхдаа дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан.
Гэтэл санаачилж баталсан хуулиндаа эргээд уначихлаа. Тухайн үед 24 цагийн дотор гэдэг заалтыг ямар үндэслэлээр оруулсныг нь сайн мэдэхгүй. Хуулиа санаачилсан нам нь өөрөө уг хуулиа унагаах тойрог үүсчихээд байна. Олонх байхдаа 24 цагийн дотор бүлэг байгуулна гэсэн хуулиа цөөнх болохоороо үгүйсгэх л тохироо бүрдэж байна. УИХ-ын гишүүд хууль санаачлах бүрэн эрхтэй. Тэр эрхийнхээ хүрээнд хуулийг санаачлаад явах байх л даа.
-Ц.Нямдорж гишүүн хуулийг санаачилсан байж МАН хуулиараа УИХ-д бүлэгтэй гэж яриад байсан шүү дээ?
-Тэгвэл өөрийн гарын үсэгтэй хуулиа эргээд уншаад үзээрэй л гэж хэлье.
Эх сурвалж: "Өглөөний сонин"