Пакистан улс тусгаар тогтнолоо зарласны 66 жилийн ой мягмар гаригт тохиолоо. Карачи хотод энэ улсыг үндэслэн байгуулагчийн бунхан байдаг. Бунхны гадна болсон харуулын ээлж солилцох ёслолд Пакистаны цэргийн өндөр албан тушаалтнууд оролцсон байна. Харин нийслэл Исламабад хотод ерөнхий сайд Ража Первез Ашраф ард түмэндээ хандан мэдэгдэл хийжээ.
Холбоотны хүчин 2014 оны сүүлээр Афганистанаас цэргээ татсаны дараа Пакистан нь Афганы энх тайван, тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэж магадгүй байгаа юм. Ерөнхийлөгч Асиф Али Зардари энх тайвныг эрхэмлэж, хүлээцтэй байхыг ард түмэндээ уриалжээ. Тэрээр мэдэгдэхдээ "Зэвсэгт бүлгийнхэн манай улсад хамгийн их аюул занал учруулдаг. Бидэнд тулгараад байгаа хүнд сорилт бол зэвсэгт бүлгийнхний үзэл бодлыг өөрчлөх явдал. Үүний тулд бид ардчиллыг хамгаалж, ард иргэдийнхээ дуу хоолойг сонсох ёстой" гэжээ.
Өмнөд Азид орших Пакистан улс нь 180 сая гаруй хүн амтай бөгөөд Америкийн чухал холбоотнуудын нэгд тооцогддог.
Өнөөгийн Пакистан улсын орших газар нутагт эртний Инд хөндийн иргэншил, Энэтхэг-Грекийн хаант улс тогтнож байсан байна. Энэ газар нутаг нь Перс, Грек, Араб, Турк, Афган, Монгол зэрэг үндэстнүүдэд эзлэгдэж байсан түүхтэй.
Пакистан нь 1947 он хүртэл Британий удирдлага доорх Энэтхэгийн нэг хэсэг байжээ. Харин 1947 онд Мусальманчуудад зориулсан орон байгуулах хөдөлгөөний үр дүнд Синд, Баруун хойд заагийн муж, Баруун Панжаб, Балучистан, Зүүн Бенгал мужууд нэгдэж Пакистан улс бүрэлдэн тогтох болжээ.
1956 оны Үндсэн Хуулиар Пакистан нь Исламын бүгд найрамдах улс болсон байна. 1971 онд зүүн Пакистанд салан тусгаарлах тэмцэл өрнөснөөр Бангладеш улс тусгаар тогнолоо олж байжээ.
Э.АМАР