Хятадын цагдаа нар цуврал алуурчныг олж устгажээ. Төрийн мэдлийн телевизээр мэдээлснээр цагдаа нар 42 настай Жоу Кехуаг гутлын үйлдвэрийн гадна буудан хороосон байна. Түүнийг 2004 оноос хойш олон удаа гэмт хэрэг үйлдэж, нийт есөн хүний амийг бүрэлгэсэн хэрэгт сэжиглэн удаан хугацаанд эрэн сурвалжилж байсан юм. Чунцин хотын оршин суугчид зартай алуурчныг устгасанд баяртай байгаагаа илэрхийлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Жоу Кехуа Чунцин хотын банкны гадна нэгэн эмэгтэйг буудан хороожээ. Түүнийг барих ажилд олон мянган цэрэг, цагдаа дайчлагдсан байна.
Хятад нь гэмт хэрэгтнүүдийн эсрэг хатуу хуультай улсуудын нэгд тооцогддог юм. Дундад улсын эрх баригчид жилд хэдэн хүнд ялын дээд хэмжээ оноодог талаарх мэдээллийг нууцалдаг байна.
Э.АМАР