УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан наймдугаар сарын 16-ны үдээс хойш хуралдав. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрын бүтцийн анхны хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлт гаргасныг УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг танилцууллаа.
Байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүдээс хуулийн төслүүдтэй холбогдуулж зарчмын зөрүүтэй санал гаргаагүй бөгөөд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.3-д заасан журмын дагуу эдгээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт санал дүгнэлтэд цөөнхийн саналыг тусгаж, саналын томьёололд оруулалгүй хууль зөрчиж байгааг шүүмжилж цөөнхдөө хүндэтгэлтэй хандах хэрэгтэйг хэлсэн юм. Харин УИХ-ын гишүүн С.Баярцогт, асуудал УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу явагдаж байгаа гээд, түүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн биш байгаа учир хэлэлцэж буй асуудлыг таслах эрхгүй гэдгийг тайлбарлав.
Үүний дараа Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулсныг гишүүдийн олонхи дэмжлээ.
Харин Байнгын хорооноос дэмжлэг аваагүй мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тогтолцоог хөгжүүлэх асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд оруулах нь зүйтэй гэсэн асуудлыг дэмжих хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тайлбарласан ч гишүүдийн олонхи Байнгын хорооны саналыг дэмжсэн юм.
Ингээд Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Байнгын хорооны саналыг гишүүд дэмжсэнээр Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төсөл гишүүдийн 90,9 хувийн саналаар, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл гишүүдийн 94,5 хувийн саналаар тус тус батлагдаж, өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв.