logo
“МАХН-МҮАН” нэртэй нам болохыг уриаллаа

“МАХН-МҮАН” нэртэй нам болохыг уриаллаа

2012/08/17
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, МАХН, МҮАН-ын Улс төрийн холбооны дэд дарга Ц.Цолмон сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр МАХН, МҮАН-ын гишүүд, журмын нөхөддөө хандаж уриалга гаргаснаа энэ үеэр танилцуулсан юм. 2012 оны УИХ-ын сонгуульд “Шударга ёс эвсэл” байгуулж оролцсон МАХН, МҮАН-ын дарга нарын хүрээнд “Хоёр нам сонгуульд ялбал нэг улс төрийн хүчин болж ажиллая” гэсэн аман тохиролцоотой байсан аж. Тиймээс УИХ-ын АБГББХ-ны дарга Ц.Цолмон “Өнөөдрийн билигт сайн өдөр МАХН, МҮАН-ын дарга нар, төвийн болон орон нутгийн удирдлага, нийт гишүүдэд хандан зорилго, бодлого, эрх ашгаараа нэгдэн “МАХН-МҮАН” нэртэй нам болох нь зүйтэй ” хэмээн үзэж уриалга гаргасан байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш