Энэтхэг улс Пакистан, Хятадын хилээс холгүй өөрсдийн цэргийн зузаатгал хийх үүднээс 18 хоолой барих төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлээд байна гэж Ассошейтэд пресс агентлаг уламжлав. Ойролцоо хонгилууд нь зэвсэгт мөргөлдөөний үед хил рүү цэрэг татах шуурхай ажиллагааны үед замуудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлдэг юм. Тус улсын хойд зүгийн Рохтангийн давааны доорх хоолойнуудын нэгийг барих ажил эхлээд байна. Мөн одоо тус улсын хойд мужуудад долоон хонгил барих бэлтгэл ажил хийгдээд байна.Энд тараасан мэдээлэлд Хятад улс нь одоогийн дэд бүтцээрээ хэрвээ дайн гарвал энэтхэгийн хил дээр нэг сарын дотор хагас сая цэрэг татаж чадах аж. Энэтхэг улс нь одогийн байдлаар өөрийн хил дээр нэг сарын хугацаанд гурав дахин бага цэрэг төвлөрүүлэх аж. Үүнтэй холбогдуулан энэтхэгийн зам тээврийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх шаардлага урган гараад байна.