logo
Ерөнхий сайд Н.Алтанхуяг шинээр томилогдох сайд нартаа зодоон цохион хийж, баранд орохгүй байх шаардлага тавьжээ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг шинээр томилогдох сайд нартаа зодоон цохион хийж, баранд орохгүй байх шаардлага тавьжээ

2012/08/18

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн нь үндсэндээ батлагдсанаар Н.Алтанхуягийн  удирдсан Засгийн газрын сайдууд УИХ-аар хэлэлцэгдэх цаг ойрхон болоод байна .  Энэ удаагийн Засгийн Газар АН, МАХН, МҮАН, ИЗНН гэсэн дөрвөн намаас бүрдэж буйгаараа онцлог. Сонирхолтой нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг шинээр тодрох гэж буй сайд нартаа дараах шаардлагыг тавьж, аман байдлаар тохирсон аж. 

Үүнд:

1.    Шинэ Засгийн газрын гишүүн, сайдууд хагас, бүтэн сайнд амрахгүй ажиллана.
2.    Засгийн газрын гишүүн, сайдууд өдөр бүр 21 цаг хүртэл ажиллана
3.   Дипломат ёслолоос бусад элдэв хүлээн авалтад оролцохгүй байх.
4 .Улиралд хоёроос илүү удаа гадаадад томилолтоор явахгүй.
5.    Орой үдшийн цагаар бар, цэнгээний газраар явж болохгүй
6.    Ээлжийн амралт авахгүй
7.    Ерөнхий сайдын өгсөн чиглэлийг үг дуугүй биелүүлнэ.
8.    Ерөнхий сайдын бодлого байр суурийг өөрийн нам, фракцийнхаа өмнө хатуу хамгаална.
9.    Сөрөг хүчин буюу МАН-ын авилга хээл хахуулийн асуудалтай хатуу тэмцэнэ.Өмөөрч хамгаалахгүйгээр илчилнэ.

10.    Зодоон цохион зэрэг элдэв ёс зүйгүй үйлдэл гаргахгүй байна гэх мэт болзлуудыг сайдад горилогсод ч тун уриалгахан хүлээж авсан гэнэ.

Д.Явуу

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш