logo
Юанын ханш сулрав

Юанын ханш сулрав

2012/08/18
  БНХАУ-ын гадаадын шууд хөрөнгө оруулалт долоодугаар сард бууран сүүлийн хоёр жилийнхээ доод түвшинд хүрснийг “Bloomberg” дамжуулав. Үүнээс шалтгаалан тус улсын хувьцааны индексүүд бууран сүүлийн хоёр долоо хоногийнхоо доод түвшинд очсон байна. Иймээс Хятадын Төвбанкнаас мөнгөний бодлогоо сулруулах арга хэмжээ авахаар шийдвэрлэснээ мэдэгджээ. Тус банкнаас өчигдөр ам.доллартай харьцах юанын ханшийг 0.06 хувиар бууруулан 6.3482 болгосон нь өмнөх оны арваннэгдүгээр сарын 30-наас хойших хамгийн доод түвшин байв. “БНХАУ эдийн засгийн өсөлтөө дэмжихийн тулд ямар алхам хийхийг хөрөнгө оруулагчид анхааран хүлээж байна” гэж Хонконгод төвтэй “Haitong International Securities” компанийн шинжээч Патрик Ченг ярьжээ. Өчигдөр нэгж ам.доллар 6.3625 юаньтай дүйсэн нь наймдугаар сарын 3-наас хойших хамгийн доод түвшин болов.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш