Хятадын иргэн 22 настай Ю Вэнься Хятад улсад зохиогдсон дэлхийн “МИСС-2012” уралдаанд ялагчаар шалгарлаа. Хоёрдугаар байранд Их Британий Элизабет Моулдс, гуравдугаарт Австралийн бүсгүй Мишель Кахавати нар тус тус шалгарлаа. Тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордост зохиогдлоо. Тэмцээнд 116 орны төлөөлөгчид оролцжээ. Монгол улсыг Х.Баярмаа төлөөлсөн боловч, бүсгүй финалд шалгарч чадсангүй.