Хятадын өмнөд хэсгийн Шэньчжэн болон Гуанчжоу хотуудад Сенкаку арлууд дээр японы идэвхтэнүүд очиж, өөрийн улсын гурван далбааг тогтоосныг эсэргүүцэж 3000 орчим хүн жагсав. Тэд японы эсрэг уриа лоозун барьж, японы далбааг шатааж байснаас гадна нилээд хэдэн япон автомашин болон япон хоолны газрууд тэдний дайралтанд өртөв. Эсэргүүцлийн жагсаалууд Чжэнцзян мужийн Ханчжоу хотод болж байна. Энэ бол 2010 оноос хойш японы эсрэг болж байгаа анхны давалгаан юм. Хоёр орны харилцаа Сенкаку арлуудыг тойрсон маргаантай асуудлаас болсон. Хятад улс Дяоюйдао гэж нэрлэдэг бөгөөд өөрийн нутаг дэвсгэр гэж үзэж байна.