logo
Ард иргэд Сирийн цэргүүдэд алан хядагчдыг илрүүлэхэд нь туслаж байна

Ард иргэд Сирийн цэргүүдэд алан хядагчдыг илрүүлэхэд нь туслаж байна

2012/08/20
Сирийн хоёр дахь нийслэл - Алеппо хот байлдааны талбар болсон хэвээр байна. Засгийн газрын цэргүүд гудамж талбайд босогчдын бүлгэмүүдтэй тулалдаж, тэдний хамгаалтыг сэтлэх гэж оролдож байна. “Сирия” телевизийн мэдээлснээр, хотын хүн ам алан хядагчдын мөрийг гаргахад туслаж байна. Тэднийг Фирдоус болон аль-Жабири өргөн чөлөөнүүд, телевизийн төв болон техникийн коллежжээс шахан зайлуулжээ. Армийн тусгай албаныхан эсэргүүцэл үргэлжилж байгаа Сейф-эд Давиля орон сууцны хорооллуудад цэвэрлэгээ явуулахад туслажээ. Дүүргүүдийн нутаг дэвсгэрийг олон улсын онгоцны буудлын замын дагуу агаараас бөмбөгөдөж байна. САНА агентлаг олон тооны хүн үрэгдэж, шархадсан тухай уламжлав. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш