Ливийн нийслэл хот Триполид өнөөдөр өглөө ДХЯ-наас холгүй хоёр удаа дэлбэрэлт гарсан тухай тус улсын Аюулгүй байдлын албанаас уламжлав. Эхний удаад ДХЯ-ны ойролцоо минжүүлсэн автомашин агаарт дэлбэрсэн аж. Хоёрдахь дэлбэрэлт эмэгтэйчүүдийн полицын академийн дэргэд болжээ. Өмнө нь – Аль-Арабия” телевизийн суваг Триполийн дэлбэрэлтийн тухай мэдээлж байсан. Телевизийн сувгийн уламжилснаар, тус хотын хамгийн гол гудамжуудын нэгэнд нэг хүн алагдаж, нилээд хүн шархаджээ. Ливийн Аюулгүй байдлын албанй мэдээлснээр, ДХЯ-ны байр хүчтэй сүйрчээ. Одоогийн байдлаар өөр тодорхой зүйлгүй байна. Дэлбэрэлт болсон хоёр газрыг полицынхан бүслэлтэндээ аваад байна. Хотод Ид аль-Фитр буюу лалын шашинтнуудын Уразам-барам баярыг тэмдэглэхтэй холбогддуулан аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг аваад байна.