Өмгөөлөгч, гавьяат хуульч С.Нарангэрэл Монгол улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн тэргүүн, Н.Энхбаярын хэрэгтэй холбоотойгоор давж заалдах өргөдлөө Сүхбаатар дүүргийн шүүхэд өгөөд байна .
Тэрээр давж заалдах шатны шүүх хэргийг нааштайгаар шийдэж, Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд хэргийн талаар "Сүхбаатар дүүргийн шүүгчид нотлох баримт нэг бүрийг олон талаас нь задлан шинжилж, харьцуулсны үндсэн дээр үнэнийг олох шүүхийн эрхэм үүргээ биелүүлээгүй ээ. Энэ нь МАХН-ын дарга Н.Энхбаярт олон жилийн хорих ял оноочихъё гэж урьдаас төлөвлөж байсны илрэл юм. Түүгээр ч зогсохгүй шүүх хурлыг мэтгэлцээний журмаар явуулаагүйн дээр зарим гэрчүүдийг зориудаар дуудаж ирүүлээгүй. Мөн гурав хоногийн шүүх хурлын туршид нэг шүүгч нь компьютерийн ард юм бичээд ерөнхий шүүгчдэдээ түүнийгээ үзүүлж байснаас биш нэг ч асуулт асуугаагүй байхыг бид харсан. Хоёрдахь өдрийн шүүх хуралдааны дараа Н.Энхбаярт би шүүгч нарын байдлаас харахад энэ хуралд нэг их анхаарал хандуулахгүй байгаа нь анзаарагдаж байна. Яллах дүгнэлтээ урьдчилаад үйлдчихсэн юм биш үү гэж хүртэл ярьж байсан. Тиймээс энэ сарын хоёрны өдрийн Н.Энхбаярыг яллах тухай Сүхбаатар дүүргийн шүүхийн 326-р тоот шийтгэх тогтоол нь үндэслэлгүй юм. Үндэслэлгүй гэдэг нь өөрөө Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн маш олон заалтыг зөрчсөнөөс тодорхой харагдана. Тухайлбал хэт нэг талыг барьсан шүүхийн хэлэлцүүлэг дээр үндэслэгдсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгоно гэсэн заалт бий. Гэтэл шүүх Н.Энхбаяр даргын хэрэг дээр яг ийм механизмаар ажиллачихаад тогтоолоо хүчингүй болгоогүй. Дээр нь Эрүүгийн байцаан шийтгэх болон Эрүүгийн хуулийг давхар зөрчсөн. Энэ нь юун дээр илэрдэг вэ гэхээр Н.Энхбаярыг эрүүгийн хуулийн 150-р зүйлийн гурваар ялласан. Тэгэхээр эрүүгийн хуулийн энэ зүйл ангиар аж ахуй нэгж, байгууллага, иргэний эд хөрөнгийг эрхлэн хариуцсан этгээдийг шийтгэдэг. Жишээлбэл олон жилийн турш нярав, нягтлан зэрэг эд материал хариуцах албан тушаалыг хашиж байсан иргэнд л энэ зүйл ангиар ял оноодог. Бас албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 263-р зүйлээр ял оноосон. Гэтэл энэ нь тухайн албан тушаалтан хуулиар олгогдсон эрх үүргээ урвуулан ашигласан тохиолдолд л ялладаг зүйл анги. Гэтэл Н.Энхбаярт тулгаж буй зохиомол хэргүүдэд нь эрх үүргээ урвуулан ашигласан өнгө аяс байхгүй л дээ. Мөн энд нэг зүйлийг онцлон дурьдах хэрэгтэй. Тодруулбал 50 гаруй хуудас бүхий яллах дүгнэлтийн талаас илүүд нь прокурорын яллах дүгнэлт биччихсэн байсан шүү дээ. Мөн эцэст нь хэлэхэд энэ бүх Н.Энхбаярт ял өгөх зорилготой жүжгийг гол зохиогч, найруулагч нь Хууль зүй, дотоод Хэргийн Сайд байсан Ц.Нямдорж шүү" хэмээсэн юм.
Давж заалдах шатны шүүх хурлын шийдвэр ажлын 30 хоногийн дотор гарах юм байна.
Д.Ганзориг