logo
Б.Билэгт Цагдаагийн Ерөнхий Газрын дарга болно

Б.Билэгт Цагдаагийн Ерөнхий Газрын дарга болно

2012/08/20
Монгол улсын Хууль зүйн сайдаар Х.Тэмүүжин сонгогдож, өчигдөр ажлынхаа эхний өдрийг харьяа байгууллагын дарга нартай уулзан эхэлжээ.
Чингэхдээ өөрийн хийх зарчим, бүтцийн шинэчлэлийн төлөвлөгөөгөө танилцуулсан бөгөөд бараг бүгдийг нь шахуу огцруулна шүү гэдгээ палхийтэл нүүрэн дээр нь хэлсэн байна.
ЦЕГ-ийн бүтцийг эрс өөрчилж, удирдлагуудыг нь солих ба тус газрыг "боевик" гэгддэг Б.Билэгт удирдах бололтой.
Тэрээр өмнө нь "Разноимпекс" ХК-ий захирал, МРТХЭГ-ийн дарга, МоАХ-ы дарга, ТЕГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд өдгөө ҮАБЗ-ийн ажлын албаны даргын албыг хашиж буй юм.
Мөн сайд Х.Тэмүүжингийн нэн түрүүнд огцруулах албан тушаалтан нь Гадаадын Иргэн Харьяатын Газрын дарга Д.Мөрөн аж.

Ч.Явуу 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш