logo
Мун сэхээнд оров

Мун сэхээнд оров

2012/08/20
Муны шашин буюу Нэгдлийн Сүмийг үндэслэгч Мун Сон Мен хүнд хэлбэрийн хатгалгааны улмаас Сеүлийн эмнэлгийн сэхээнд оров гэж CNN мэдээлэв. Мун энэ 8 дугаар сарын 14-өөс эмнэлэгт хэвтсэн ажээ. Эмч нар түүний амьдрах боломжийг 50:50 хувь гэж үнэлжээ.

Нэгдлийн сүмийг Мун 1954 онд үндэслэсэн бөгөөд эдүгээ долоон сая шүтлэгтэнтэй. Энэ шашин христийн урсгалд өөрийгөө хамааруулдаг боловч христийн аль ч урсгал түүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Харин мунистуудын сургааль ёсоор 1935 онд Иисус Христос Мунд хандаж эхэлсэн үйл хэргийг нь үргэлжлүүлэхийг түүнээс хүссэн гэж үздэг байна. Нэгдлийн сүмийн гол сургаалийн нэг нь Муныг хүн төрөлхтний “Жинхэнэ Эцэг” гэж нэрлэдэг юм.
Муны байгуулсан шашны байгууллага гэр бүл болох олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдгаараа алдаршсан. Тухайлбал, 2009 онд Өмнөд Солонгост Нэгдлийн Сүмийн бишрэгч 20.000 хүн нэгэн зэрэг гэр бүл болж байсан. Манайд ч гэсэн энэ ёслол олон удаа болсон.
Нэг жилийн өмнө Мун сүмийн удирдлагыг хүүдээ шилжүүлсэн. Мун шашны үйл ажиллагааны зэрэгцээ нийгмийн болон ашгийн үйл ажиллагаа эрхэлдэг. Тухайлбал, тэрээр The Washington Times сониныг үндэслэгч бөгөөд энэ сониноо “Бурхны тухай үгийг хүргэгч хэрэгсэл” гэж үздэг.
Европын Холбоо болон бусад олон улс Муны шашныг нийгэмд хортой хэмээн хориглосон байдаг.
Ноён Мун эхнэрийн хамт манай Ерөнхийлөгч Н.Энхбаярын урилгаар ирж Монголын Төрийн Ордонд лекц уншиж байсан ба Н.Энхбаяр Муны шашны шагнал хүртэж байсан.
Түүний дараа Ц.Элбэгдорж энэ “уламжлалыг” үргэлжлүүлсэн.
Муны хүүг албан ёсоор төр засгийн түвшинд албан ёсоор хүлээн авч байсан. Монгол төрийн өндөр дээд албаны олон хүн Муны шашинтан байдаг. Манайд “дэлхийн эв нэгдлийн төлөө” гэж эхэлсэн төрийн бус олон байгууллага байдаг ба тэдгээрийг олон хүн муны шашны байгууллага гэдгийг мэддэггүй.
Ц.Элбэгдорж Монголын Үндэсний Хувьсгалын 100 жилийн ойн үеэр Муны шашны ивээл дор “Дэлхийн Монголчуудын Их наадам” зохион байгуулсан, мөн Мунтай адил “монгол ёсолгоог” санаачилсан юм. Мөн Монголын 300.000 га газрыг зарсан асуудлыг үүнтэй ямар нэг хэмжээгээр холбон үзэх нэлээд ноцтой үндэслэл бий.
Монголчууд бид Солонгосчуудтай аль болох сайхан харилцах ёстой…


Харин Баабарын зааснаар Солонгостой “ах дүү” болох, Ц.Элбэгдоржийн зааснаар эх нутгаа зарж яагаад ч болохгүй. Сайн харилцана гэдэг бол алингаа алдаж, шашинд нь хүртэл орно гэсэн хэрэг огт биш…


Судлаач Д.Ганхуяг
2012 оны 8 дугаар сарын 16.

Эх сурвалж: ganaa.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш