Дэлхийн гоо сайхны олимп болсон “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд 62 дахь удаагаа Хятадын ӨМӨЗО-ы Ордос хотод болж өндөрлөлөө. Өнгөрсөн долдугаар сарын 19-нөөс эхэлсэн тус тэмцээн нэг сарын турш үргэлжилж, сүүлийн шатны шалгаруулалтаа наймдугаар сарын 18-нд ӨМӨЗО-ы “Dongsheng Fitness” төв цэнгэлдэхэд зохион байгуулав. Дэлхийн 116 орны авъяаслаг, үзэсгэлэнт мисс бүсгүйчүүд оролцсноос шилдэг 15-д АНУ, Испани, Филиппин, Нидерланд, Мексик, Кень, Индонез, Их Британи, Умард Ирландын вант улс, Өмнөд Судан, Ямайк, Энэтхэг, Бразил, Австрали, Уэльс, Хятадын гоо бүсгүйчүүд шалгарсан юм. Улмаар шилдэг 15 бүсгүйгээс Өмнөд Судан, Ямайк, Энэтхэг, Бразил, Австрали, Уэльс, Хятадын гоо бүсгүй шилдэг долоод шалгарсан юм. Тэднээс “Дэлхийн мисс-2012” тэмцээний гуравдугаар байрт Австралийн мисс Жессика Кахавати, дэд миссээр Уэльсийн мисс Софи Моулдс тодорсон бол 2012 оны Дэлхийн миссээр БНХАУ-ын мисс Вен Шиа Юу шалгарсан юм. Дэлхийн миссийн шалгаруулалт хэд хэдэн дэд шалгаруулалтыг бүтэн сарын турш зохион байгууулдаг. Ингээд ямар төрөлд аль улсын мисс шалгарсныг танилцуулъя.
Далайн эргийн гоо үзэсгэлэн: Уэльсийн мисс
Шилдэг модель: Өмнөд Суданы мисс
Мультимедиа шагнал: Энэтхэгийн мисс
Спортлог мисс: Шведийн мисс
Авъяаслаг мисс:Хятадын мисс
Зорилтод гоо сайхан мисс: Энэтхэгийн мисс
Эх газрын үзэсгэлэнт бүсгүй:
Америк тив: Бразил
Африк: Өмнөд Судан
Ази, Номхон далайн орнууд: Хятад
Кариб: Ямайк
Европ: Уэльсийн мисс тус тус шалгарсан байна.
Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Хүсэлбаатарын Баярмаа “Miss World Beach Fashion 2012” тэмцээний шилдэг 40-д, “Miss World Talent 2012”-ын шилдэг 16-д, “Miss World Top Model 2012”-ын шилдэг 46-д тус тус багтсан амжилтыг үзүүлсэн юм.
Харин 62 дахь удаагийн Дэлхийн мисс тэмцээний ялагчаар тодорсон Вен Шиа Юугийн талаар товч мэдээлэл хүргэхэд 23 настай, 177см өндөр, Харбин хотын оршин суугч. Төгөлдөр хуур тоглох, дуулах дуртай. Ирээдүйд хөгжмийн багш болох мөрөөдөлтэй, Хятадаас өөр хэлээр ярьдаггүй нэгэн аж.
Түүниг англиар ярьдаггүй нь маш их шүүмжлэлийг дагуулж амжаад байна. Facebook, twitter зэрэг цахим ертөнц болоод гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Вен Шиа Юуг түрүүлсэн нь шударга бус болсон, зохион байгуулагч орны мисс түрүүлсэн нь лобби орсон гэж бодохоос аргагүй байна гэх зэргээр мэдээлж эхэлжээ. Түүнчлэн иймэрхүү зохион байгуулалттайгаар зохион байгуулагч орны миссүүдийг түрүүлүүлээд байвал үзэгчийн тоогоо алдаж, улмаар нэр хүндгүй тэмцээн болон хувирна гэж шүүмжлэх хэвлэлүүд байгаа аж.
Ямар ч байсан 62 дахь гоо сайхны олимп болж өндөрлөлөө. Дараа жилийн дэлхийн мисс Индонезийн Бали болон Жакартад 2013 оны есдүгээр сарын 14-ны өдөр тодроно.
Ш.Булга