logo
Б.Хонгор гал голомтоо бадраалаа

Б.Хонгор гал голомтоо бадраалаа

2012/08/20
Намрын налгар өдрүүд найр хуримаар тасрахгүй байна. Тухайлбал, дуучин Б.Хонгор Б.Анар гэх бүсгүйтэй гэрлэж, гал голомтоо бардраав. Тэдний хурим “Skyresort” цанийн баазад болжээ. Учир нь дуучин залуугийн хайрыг булаасан залуу хатагтай “MCS” группын харьяа “Skyresort” цанийн баазын захирал н.Батсуурийн охин гэнэ. Б.Анар гадаадад боловсрол эзэмшсэн, эгэл даруу нэгэн аж. Шинэхэн гэрлэсэн хос дуучин Ч.Цэлмүүний хуримын хүндэт зочноор хүрэлцэн ирсэн нь сонирхол татсан үйл явдлуудын нэг болсон гэсэн. Харин Б.Хонгорын ганц эгч нь элэгний “Натул” сувилал, “Натул” эмнэлгийн эзэн н.Туяагийн дунд хүүтэй хувь заяагаа холбон, үрийн зулай үнэрлэсэн гэнэ.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш