logo
Ч.Цэлмүүний хурим дуучдын чансааг тодорхойлов

Ч.Цэлмүүний хурим дуучдын чансааг тодорхойлов

2012/08/20
"Universe best songs" наадмын анхны ялагч, дуучин Ч.Цэлмүүн Н.Алтанхайрхан хэмээх багынхаа найзыг насны ханиараа сонгон, билэгт сайн өдөр хуримаа хийлээ. Түүний хуримын цайллага “Blue sky” цамхагт болсон юм. Түүний хуримны цайллаганы цагтай цахилгааны хязгаарлалт давхцаж, хоёр цаг гаруй хугацаанд тоггүй байжээ. Энэ хооронд найрын гийчдийг уйдаах эрхгүй зохион байгуулагчид хамтлаг дуучдад амьдаар буюу ямар ч хөгжимгүй, “ориг” хоолойгоороо ая дуугаа өргөхийг хүчсээ. Харамсалтай нэлээд хэдэн хамтлаг дуучид “ориг”-оороо дуулахаас татгалзаж, бяраа таниулсан бол нийтийн дуучид харин ч нэг завшааныг ашиглан найр, наадмыг хөгжөөж, уярааж чадсан гэнэ. Харин рок попынхны нэр хүндийг бага боловч аварч, нүүр тахалж чадсан уран бүтээлч нь дуучин С.Наран байсан аж. Тэрээр өвөрмөц, чадалтай хоолойгоороо олны бахархалыг хүлээсэн гэнэ. Ийнхүү Монгол улсын өрхийн тоо нэгээр нэмсэн дуучин Ч.Цэлмүүний хурим дурсамжаар дүүрэн, нижгэр болж өндөрлөсөн гэнэ.
Э.Туул  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш