logo
Холливуд дахь оддын хувийн байшингууд эрэлт ихтэй байна

Холливуд дахь оддын хувийн байшингууд эрэлт ихтэй байна

2012/08/20
Дэлхийн кино индустригийн нутаг гэгдэх Холливуд хэмээх дүүрэг нь Лос Анжелесийн баруун хойд хэсэги оршдог билээ. Тэнд байртай бас эдлэн газартай болно гэдэг хэн бүхний хүсээд байдаг мөрөөдөл биш гэнэ. Хэрвээ та хэвэн арваар тоологдох саяын хөрөнгөтэй л бол тэнд хүссэн байшингаа худалдан авч болох ажээ. Ингэхдээ алдартнуудын амьдарч байсан үл хөдлөх хөрөнгө таных болно гэсэн үг. Ингээд яг одоогоор хэн хэн гэдэг эрхэм Холливуд дахь өөрийн үл хөдлөх хөрөнгөө худалдахаар зэхэж байгааг танилцуулья:
• Холливудаас жаахан зайтай орших Калистога хэмээх дүүрэгт орших байшингаа америк хөлбөмбөгийн од “Сан-Франциско фортинайнерс” багийн тоглогч Жо Монтана зарахаар шийджээ. Гэхдээ үнэ нь хэт өндөр байгаа гэнэ. Тэрээр дуудлага худалдааны эхний ханшаа 35 сая доллар хэмээн зарлажээ. Багагүй том хэмжээний эдлэн газартай энэ байшингийн үнэ 2010 онд 49 сая гэсэн байжээ.
• Попын хаан Майкл Жексоны нас барах хүртлээ амьдарч байсан Лос-Анжелес дэхь хувийн виллаг үл хөдлөх хөрөнгийн зуулагчид 23,9 саяар үнэлжээ. Мөн түрээслэхийг хүсэгчдэд сарын 100.000 долларыг санал болгож байгаа гэнэ.
• Тэгвэл Беверли-Хиллзийн яг төвд 18,5 саяар Дайан Китон болон Мадонна нарын эзэмшилд байсан байшинг авч болох аж. 1940 онд баригдаж дууссан эл барилгыг Дайан Китон 1998 онд худалдан авсан ч удалгүй Мадоннад худалдаж байжээ.
• Унгар гаралтай кино од Жа Жа Габорын Холливудын захад орших байшинг 14,9 саяас худалдахаар болжээ. Тэрээр долор дахь нөхөр Сари Принц фон Анхальттайгаа энд гэрлэж байсан гэдэг. Тэр байрных нь сарын түрээс 70 мянга аж.
• Инээдмийн киноны од Жим Керри 2002 онд худалдан авсан Малибу дахь байшингаасаа “салахаар” шийджээ. Эсвэл хүссэн хүнд нь сарын 50 мянгаар түрээслэх гэнэ.
• Лос-Анжелесийн Беверли Гленд жүжигчин Марк Уолбергийн 12,9 сая долларын үнэтэй байшин зарагдах гэж байна. Тэрээр өмнө нь 2008 онд энэ байшингаа худалдах гэж оролдсолн боловч шийдвэрээ өөрчилж байжээ. Түүний анхны үнэ нь 15,9 сая аж.
• Харин The Beach Boys хэмээх алдарт хамтлагийн лидер Майк Лав байшингаа харьцангүй хямдхан худалдах гэжэ байна. Номхон далай алган дээр тавьсан мэт харагдах орчин бүхий хувийн виллагаа тэрээр 5,9 сая хэмээн үнэлээд байна.
Р.Слава  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш