logo
“Наймаалж” киноны од Микеле Плачидо 37 насаар дүү бүсгүйтэй гэрлэжээ

“Наймаалж” киноны од Микеле Плачидо 37 насаар дүү бүсгүйтэй гэрлэжээ

2012/08/20
Италийн кино од тэрээр зургаан настай хүүгийнхээ эхтэй гэрлэхээр шийдсэн нь энэ. Домогт комиссар Каттани хэрхэн Италийн мафитай тэмцдэг болохыг үзэгч олон шимтэн үздэг байсан цаг саяхан билээ. Энэ бол Микелегийн гуравдахь гэрлэлэт юм. Шинэ эхнэр нь түүнээс 37 насаар дүү гэнэ. 66 настай жүжигчин эр, 29-тэй Федерика Винченти гэх бүсгүй нарын хурим Чистерино хотын гэгээн Николайн хуучны сүмд болжээ. Ёслолын арга хэмжээнд ойролцоогоор 200 хүн оролцсон бөгөөд хүндэтгэлийн хүлээн авалт нь орон нэгэн таван одтой зочид буудалд даруухан байдалтай болж өнгөрсөн байна.
Р.Слава  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш