Судан улсад онгоц сүйрч 32 хүн амь эрсдсэний дотор тус улсын дөрвөн сайд болон засгийн газрын өндөр албан тушаалтнууд байжээ.
Одоогоор ослын шалтгаан тодорхой болоогүй байна. Харин Суданы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Осолдсон онгоц сайд Гази аль-Садикын хувийнх байсан бөгөөд тэд Суданы уулархаг газраар нислэг үйлдэж байхад нь шороон шуурганаас үүдэн харах орчин нь хязгаарлагдсан байна. Үүний улмаас харамсалтай үйл явдал болсон байх” хэмээн таамаглаж байгаа юм.
Украйн улсад үйлдвэрлэгдсэн “Антонов” хэмээх тэдний сууж явсан онгоц Өмнөд Суданы Талоди хотын ойролцоо осолджээ.
Тэд “Рамадан” сарын төгсгөлийн мусульман баяр болох “Эйд” баярын үйл ажиллагаанд оролцохоор Өмнөд Кордофан муж руу явж байжээ.