Өмнөд Хятадын тэнгисийн Сенкаку аралтай холбоотой Япон, Хятадын хоорондын газар нутгийн маргаан бүс нутагт дахин хурцадлаа. Уг арал дээр Хятадын идэвхтнүүд буусны хариуд япончууд өчигдөр Өмнөд Хятадын тэнгисийн эзэнгүй арлуудын нэгэнд бууж далбаагаа мандуулжээ. Бээжингийн эрх баригчид үүнийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн бол Хятадын өмнөд мужуудад япончуудыг эсэргүүцсэн жагсаал боллоо.
Энэхүү маргаан нь бие биедээ тэр дундаа дотоод улс төрийн учир шалтгаанаар харилцан буулт хийхийг хүсэхгүй байгаа хоёр орны эрх баригчдын хатуу байр суурийг улам бүр тод харуулж байна.
Хятадуудын Дяоюйдао гэж нэрлэдэг Сенкаку бүлэг арлын харъяаллын талаарх газар нутгийн маргаан өнгөрсөн долоо хоногт хурцадсан юм. Арлыг хуулийн дагуу эргүүлэн авахын төлөө тэмцэгч Хятадын 14 иргэн Японы эргийн хамгаалалтын анхааруулгыг үл хайхран маргаантай арал дээр буусан байна. Хонконгоос загас агнуурын онгоцоор ирсэн тэд бүлэг арлуудын нэгэн дээр Хятадын төрийн далбааг мандуулжээ.
Японы аюулгүйн албаныханд саатуулагдсан Дяоюйдао арлыг хамгаалах асуудал эрхэлсэн хорооны идэвхтнүүдийг өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт нутагт нь буцаасан боловч үүний дараа маргаан дахин дэгдэв. Маргааш өдөр нь буюу ням гарагт Японы 150 идэвхтэнтэй хөлөг онгоцны цуваа Сенкаку аралд ирж тэдний 20 нь уг арал дээр бууж, улсынхаа далбааг мандуулжээ.
Дэлхийн II дайны дараа Сенкаку арал нь АНУ-ын хяналтад байсан бөгөөд 1972 онд Япон улсад шилжүүлэн өгсөн байна. Харин Хятадын эрх баригчид Япон улс уг арлыг хууль бусаар эзэмшиж байна гэж үздэг. Хоёр орны эрх баригчид арлын бүс нутагт эдийн засгийн тусгай бүсийн хооронд хил тогтоож чадахгүй байгаа юм. Япончууд тусгаарлах шугамыг тэнгисийн дундуур тавихыг шаардаж байгаа бол Хятадын эрх баригчид Японы эрэг хавьд ойрхон тогтоохыг шаарджээ.
Хэдийгээр Японы эрх баригчид Сенкаку аралд очихыг албан ёсоор зөвшөөрөөгүй боловч барууны радикал үзэлт "Гамбарэ Ниппон" хөдөлгөөний идэвхтнүүд эзэнгүй арлуудын нэгэнд бууж, далбаагаа мандуулсан байна. Гурван хөлөг онгоцны дэргэд байсан эргийн хамгаалалтынхан арал дээр хэдэн цагийн турш байсан япон идэвхтнүүдийн саатуулахыг оролдоогүй байна. "Энэ бол Японы нутаг дэвсгэр гэдэг нь маргаангүй. Бид уулан дээрээс Японы загасчдын хаягдсан байшин байхыг олсон. Манай засгийн газар одоог хүртэл эдгээр арлыг ашиглахгүй байгаад маш их харамсч байна" гэж "Гамбарэ Ниппон" хөдөлгөөний идэвхтнүүдийн нэг болох Эйзи Косака арлаас эргэн ирснийхээ дараа мэдэгдсэн байна.
Хятадын тал үүний хариуг тэр даруйд нь өгчээ.Тус улсын Гадаад хэргийн сайд Бээжин хотод суугаа Японы Элчин сайд Уитиро Ниваг дуудан уулзсан бөгөөд Токиогийн эрх баригчдаас "Хятадын газар нутгийн тусгаар тогтнолд халдсан үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардан" хатуу мэдэгдэл хийжээ. Тэрбээр хоёр орны харилцаанд сэв суулгаж болзошгүй үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэхгүй байхыг Японы талд уриалсан байна.
Өнгөрсөн ням гарагт мөн Хятадын өмнөд хэд хэдэн хотод Японыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болж, 1000 орчим хүн оролцжээ. Эсэргүүцлийн ажиллагааны гол төвүүд нь Жэзян мужийн Ханжоу, түүнчлэн Шэньжэнь, Гуанжоу хотууд болсон байна. Жагсагчид Японы далбааг шатааж, япон ресторануудыг эвдэн сүйтгэсэн байна.
Хоёр орны эрх баригчдын улс төрийн учир шалтгаанаар харилцан буулт хийх бодолгүй байгааг харгалзан үзвээс Токио, Бээжингийн хоорондох газар нутгийн эртний маргаан хурцдаж эхэлсэн нь бүс нутагт шинэ мөргөлдөөн дэгдээж магадгүй байна. Тун удахгүй төрийн дээд удирдлагуудын дотор халаа сэлгээ болох гэж байгаа Хятадад их гүрний хатуу чанд бодлого улам хүчээ авч байгаа бол нэр хүнд нь өдрөөс өдөрт унасаар байгаа Японы Ерөнхий сайд Ёшихико Нодагийн Засгийн газар "улс төрийн хувьд оршин тогтнох" аргыг нэн даруй эрж хайхаас аргагүйд хүрчээ. Ийм аргуудын нэг нь "Эх орон аюулд өртлөө" гэсэн утгатай уриа бүхий дайчилгааны шинжтэй үйл ажиллагааг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх явдал болж магадгүй байна.
Д.Жаргал