logo
Ассанжийг яамны байрнаас гаргахгүй гэв

Ассанжийг яамны байрнаас гаргахгүй гэв

2012/08/21
Их Британийн цагдаа нар Жулиан Ассанжийн байрлаж буй Эквадорын ЭСЯ-ны үүдэнд харуул, хамгаалалтаа чангатгажээ.

Учир нь ойрын өдрүүдэд Ж.Ассанж Эквадор улс руу нисч болзошгүй бөгөөд тус улсын эрх баригчид түүнд улс төрийн орогнол олгосон нь Их Британид хүнд цохилт болоод байгаа.

Швед, Их Британийн зөвлөлдсөний дагуу Ж.Ассанжийг Стокольм руу аваачих бөгөөд ингэснээр “Wikileaks”-ийг үндэслэгчийг бусдын нэр төрд халдсан, бага насны охинтой бэлгийн хавьталд орсон хэргээр буруутган шүүх байжээ.

Гэвч Ж.Ассанж Эквадорын ЭСЯ-ны байранд орогнож, тэндээ сар гаруй болсны эцэст ийнхүү улс төрийн орогнолоор тус улс руу явахаар болжээ. Харамсалтай нь гаргасан шийдвэрээс үл хамаарч цагдаа нар түүнийг баривчилна гэдгээ мэдэгдээд байна.

Т.Батсугар 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш