logo
Б.Амархүү Монголд ирэхгүй байхаар шийджээ

Б.Амархүү Монголд ирэхгүй байхаар шийджээ

2012/08/21
Буриадын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү ОХУ-ыг зориод нэлээд хугацааг ардаа үдлээ. Түүнийг явсны дараа хүмүүс гурван улс дамнасан хурим хийх бэлтгэлээ базаахаар хойд хөршийг зорилоо хэмээн ярьцгааж байв. Гэвч түүний аав “Миний хүү монгол бүсгүйтэй л гэрлэнэ гэж ярьдаг” гэснээр энэ яриаг үгүйсгэсэн.

Тэрбээр дөрвөн жилийн өмнө орос бүжигчин бүсгүйг эх орондоо дагуулж ирэн, сүй тавилаа хэмээн мэдэгдсэн. Тиймээс ч “Б.Амархүү орос бүсгүйчүүдтэй явалдаж, монгол бүсгүйтэй гэрлэхээр шийджээ” хэмээн живэр авир гэлцэх болсон билээ. “Ганцхан сарын хугацаатай яваад ирнэ” гэсэн Б.Амархүү өнөөг хүртэл ирээгүй байгаа нь энэхүү яриаг батлах гэсэн мэт.

  Гэтэл саяхан тэрбээр “Би ойрын хугацаанд Монголд очихгүй. Учир нь, миний хийх ажил тэнд байхгүй” хэмээн гэрийнхэнтэйгээ ярьсан хэмээн дуучин залуугийн ойрын эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалж: "Өглөөний сонин" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш