Хүн ам хамгийн шигүү суурьшсан, хөл хөдөлгөөн ихтэй хотуудын нэг болох Хонгконгийн иргэд хэрхэн стрессгүй амьдарч, урт насалж байгааг төсөөлөхөд бэрх юм. Гэхдээ эндхийн эмэгтэй оршин суугчид хөгшрөлтийг зогсоох хамгийн сайн аргыг бүрэн эзэмшсэн гэж хэлж болохоор байна.
Японы засгийн газраас явуулсан судалгааны дүнгээс үзэхэд Хонгконгод амьдардаг эмэгтэйчүүд хамгийн урт насалж байна. Тэдний дундаж наслалт 86.7 буюу Япончуудынхаас өндөр байгаа аж. Энэ үзүүлэлт 10 жилийн өмнө 84.6 байжээ. Уг нь Япон эмэгтэйчүүд дундаж наслалтаараа 25 жилийн турш дэлхийд тэргүүлж байсан билээ. Гэхдээ Хонконгод хүн ам насжиж байгаа ч төрөлтийн төвшин бага байна.
Хонгконгийн ахмадуудын асуудал хариуцсан байгууллагын ерөнхийлөгч Бернард Кон хэлэхдээ "Сүүлийн жилүүдэд Хонгконгод шинжлэх ухаан, анагаах ухаан маш их хөгжсөн. Гэхдээ бид хуучин уламжлалаа мөн хадгалж авч үлдсэн" гэжээ.
Ийнхүү Хонгконгийн эмэгтэй оршин суугчдын урт наслалтад нөлөөж байгаа хүчин зүйлүүд гэвэл анагаах ухааны хөгжил, эрүүл зохистой хооллолт зэргийг дурдаж болно. Гэхдээ эндхийн өндөр настнуудыг бусад орны иргэдээс онцгойруулж байгаа нэг гол хүчин зүйл бол тэдний амьдралын хэв маяг, гэр бүлийн амьдрал юм. Тэдний 90 орчим хувь нь үр хүүхдүүдтэйгээ, ач гуч нартайгаа хамт амьдардаг байна. Харин Лондон, Нью-Йорк зэрэг хотуудад өндөр настнуудын 40 орчим хувь нь үр хүүхдүүдээсээ тусдаа амьдардаг ажээ. Тиймээс тэд нийгмээс тусгаарлагдах магадлал өндөр байдаг байна. Хонгконгийн эрчүүдийн дундаж наслалт 80 байна. Ийнхүү эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрэгтэйчүүдийнхээс өндөр байгаа байдал ойрын хугацаанд өөрчлөгдөхгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Э.АМАР