УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо /ТББХ/ хуралдсаны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан наймдугаар сарын 20-ны үдээс хойш 18.25 цагт үргэлжилж, УИХ-ын дэд даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Логийн Цогийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэснийг УИХ-ын ТББХ-ны хуралдаанаар санал нэгтэй дэмжсэнийг тус Байнгын хорооны дарга А.Бакей танилцуулсны дараа тухайн асуудлаар нэр дэвшигч болон Байнгын хорооны даргад олон гишүүн асуулт тавив.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудалд анхаарч, “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх, байгаль орчны нөхөн сэргээлтэд анхаарах талаар урьд өмнө тэмцэж байсан байр суурин дээрээ тууштай байгаа эсэхийг нь нэр дэвшигнчээс асуусан юм.
Л.Цог “Миний байр суурь 6 жилийн өмнөх шигээ хатуу хэвээрээ байгаа. Сая Орхон аймагт нэр дэвшихдээ ч үүнийгээ хэлсэн. Ашигт малтмалын тухай 1994 оны хууль сайн, 1997 оных муу, 2006 оных бүр ч дордуулсан хууль болсон. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ эдийн засгийн хувьд ашиггүйн дээр хууль бус гэрээ гэдгийг ард түмэн харж байгаа, үүнээсээ буцвал эргээд очих нүүргүй болно” гэлээ.
МАН-ын гишүүд УИХ-ын дэд даргад нэр дэвших асуудалтай холбоотойгоор АН-аас УИХ-ын дэд даргаар сонгогдсон С.Баярцогт гишүүнийг УИХ-ын ТББХ-гоор хэлэлцээгүй нь хууль зөрчсөн эсэх, УИХ-ын хамгийн ахмад гишүүн хуралдаан зохион байгуулж даргална гэсэн заалт байхад УИХ-ын анхдугаар чуулганы нээлтийг Л.Цог даргалсан нь хуульд нийцэж байгаа эсэх, ер нь МАН-ын бүлэг байгуулахтай холбоотой асуудлыг хуульч хүний хувьд нэр дэвшигч хэрхэн үзэж байгаа, УИХ-ын байнгын болон дэд хорооны үйл ажиллагаанд МАН-ын гишүүд бусад гишүүдтэй тэгш эрхтэй оролцох ёстой тул энэ асуудлыг зохицуулах талаар санаачилгатай ажиллах эсэхийг нь Л.Цогоос асуун хариулт авсан бөгөөд асуудалд улс төрийн соёлтой хандаж, энэхүү мухардмал байдлаас гарах талаар санаачилга гарган ажиллахыг түүнээс хүссэн юм.
Харин УИХ-ын гишүүн Г.Уянга УИХ-ын дэд даргад нэр дэвшсэн хүний амьдралын хамгийн чухал хэсэг намтраас нь орхигдсоныг тэмдэглээд “Гудамжинд хийсэн тэмцэл бол ичиж нэрэлхэх зүйл биш, үүнийг орхигдуулалгүй харин ч бахархах нь зүйтэй болов уу” гэсэн бодолтой байгаагаа илэрхийлсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Улсын Бага Хуралд хамт ажиллаж, дараа нь төрийн ажилд хамт зүтгэж явсан хүн УИХ-д нэр дэвшсэнд баяртай байгаагаа илэрхийлээд “....хуулийн дагуу үүргээ биелүүлж, эр зориг гарган УИХ-ын Анхдугаар чуулганыг эхлүүлсэнд” нь Л.Цогт баяр хүргэв.
Гишүүд ийнхүү асуулт тавьж, санал хэлсний дараа УИХ-ын дарга З.Энхболд “УИХ-ын гишүүн Л.Цогийг УИХ-ын дэд даргаар сонгох саналыг дэмжье” гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 43 гишүүний 41 нь зөвшөөрч, 95,3 хувийн саналаар Л.Цог УИХ-ын дэд даргаар сонгогдов.
Логийн Цог 1952 онд Улаанбаатар хотод төрсөн, 1970 онд нийслэлийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль төгссөн. 1977 онд ЗХУ-ын Эрхүүгийн их сургуулийн Хуульзүйн салбар, 1988 тонд ЗХУ-ын Коммунист Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй. Улс төрийн дээд боловсролтой.
Ажилласан байдал:
1977-1979 он-Улсын прокурорын газар, Шүүхийн хяналтын хэлтсийн прокурор,
1979-1986 он- Улсын прокурорын газар, Шалган зааварлах хэлтсийн дарга,
1988-1990 он-МАХН-ын Төв Хорооны дэргэдэх хянан шалгах хороо, байцаагч,
1990-1990 он- Улсын прокурорын газар, Ерөнхий хяналтын газрын дарга,
1990-1992 он- МУ-ын Парламент, Улсын Бага Хурлын гишүүн, Хуульзүйн байнгыбн хорооны дарга,
1993-1996 он- “Алтан товчоо” ХХК, Ерөнхий захирал,
1996-1999 он- УИХ-ын Тамгын газар, Ерөнхий нарийн бичгийн дарга,
1999-2000 он-Засгийн газрын гишүүн- Хууль зүйн сайд,
2004-2006 он- “Шинжлэх ухаан, технологийн парк” ТББ, хуулийн зөвлөх,
2006-2009 он- Үндсэн хууль тогтоогчдын холбоо, Гүйцэтгэх захирал.