Ням гаригт Германы баруун хэсэгт орших Хермескайль хотын гудамжинд нэгэн өвөрмөц тэмцээн зохиогдлоо. Жил бүр зохиогддог энэ тэмцээнд оролцогчид дугуйтай хогийн сав ашиглан уралддаг юм. Хермескайль хотод үйл ажиллагаагаа явуулдаг "Yes Angels" нийгэмлэгээс зохион байгуулдаг тэмцээнд энэ жил Германчуудаас гадна Бельги, Австри, Люксембургийн иргэд оролцжээ.
Оролцогчид 12 метр урттай налуугаар буун хурдаа авч цааш 350 метрт налуувтар замаар уралдана.
Зохион байгуулагч Кристоф Коениг хэлэхдээ "Бид Нюренберг хотод хөгжмийн фестивалд оролцож байх үеэрээ энэ санааг олсон. Тэнд хогийн саван дээр нэг хүн тэгнээд хэвтэж байхыг харсан. Үүнээс санаа авч тэмцээнийг зохиох болсон" гэжээ.
Энэхүү уралдааныг хамгийн сүүлд 2009 онд зохиосноос хойш гурван жил завсарласны эцэст энэ жил дахин зохион байгуулж байгаа нь энэ аж. Гэхдээ үүнээс өмнө буюу 2005 –аас 2007 оны хооронд энэ тэмцээнийг гурван удаа зохион явуулж байжээ.
2009 оны тэмцээнд түрүүлж байсан Норман Шафер ярихдаа "Энэ тэмцээнд оролцоход техник хэрэгтэй. Хөлөөрөө чирэгдэж болохгүй, хогийн савыг мөн замд шүргүүлж болохгүй. Учир нь хогийн сав хоёр дугуйтай" гэсэн байна.
Шафер энэ жил аваргаа амжилттай хамгаалж, дахин түрүүлжээ. Тэрээр замаа хамгийн хурдан хугацаанд буюу 21.1 секундэд туулсан байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэ арга хэмжээг үзэж сонирхохоор зургаан мянган хүн ирнэ гэсэн тооцоо гараад байжээ.
Э.АМАР