Гар хөлгүй Франц эр Филипп Кузо таван тивийн хооронд сэлэх зорилгоо биелүүллээ. Тэрээр хамгийн сүүлд буюу өнгөрөгч баасан гаригт Бэрингийн хоолойд 4.3 км зайд сэлсэн байна. 44 настай Филипп энэ зайг хамтран сэлэгч Арнауд Чассеригийн хамт нэг цаг 15 минутанд туулжээ.
Филип дөнгөж дөрвөн хэм дулаантай усанд сэлэхэд хэцүү байсныг хэлсэн байна. Түүнчлэн салхитай учраас давалгаа өндөр, мөн өтгөн манантай байжээ.
Филипп хөл гартаа сэлүүр хийж, Аляскийн Бага Диомид арлаас Оросын Их Диомид арал руу сэлсэн байна. Гэхдээ тэрээр эрэгт хүрээгүй гэнэ. Энэ нь тэрээр Ази, Америк тивийн хооронд сэлсэн гэсэн үг юм.
1994 онд цахилгаанд цохиулж гар хөлгүй болсон Филипп Лондонд болох паралимпийн наадмын үеэр тайлбарлагчаар ажиллахаар төлөвлөж байгаагаа хэлсэн байна.
Э.АМАР