Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүй байгааг анхааруулж байна.
Маргааш зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр 23,24-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 24-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Мөн энэ сарын 21-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
Түүнчлэн Хэнтийн нуруунаас усжиж Сөгнөгөр, Хэрлэн голын эх болон адаг орчмоор усны төвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдэж, үерийн төвшинг 10-30 см, Орхон голын адгаар үерийн аюултай төвшинг 55 см орчим даван тус, тус хүчтэй үерлэж байна. Иймд дээр дурьдсан голуудын сав газар нутаглаж буй иргэдийг онцгой сэрэмжтэй байхыг анхааруулж байна.