Тун удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Оюутнууд орон нутгаас ирж, нийслэлийн хүн ам тэр чинээгээр нэмэгдэн, нийтийн тээврийн унаанд хөл дүүжлэх хүмүүс олширно.
Гэтэл нийтийн тээврийнхэн оройн 22.00 цаг хүртэл үйлчлэх журамтай гээд эцсийн буудалд ч хүрэлгүй хүмүүсээ хөөж буулгаад, хаалгаа тасхийтэл хааж, бааз руугаа хүрэх замдаа бас ч чамгүй орлого олдог гэх нь бий.
Нийтийн тээврийн унаанд ихэвчлэн өндөр настан, орлогогүй гэгдэх оюутнууд зорчдог учраас тэд ийн аашилдаг талаар иргэд гомдол мэдүүлдэг ч дорвитой үр дүнд хүрдэггүй. Оройн ээлжнээс тараад гэртээ харих гэсэн хүмүүст энэ унаа бараг л хаалттай гэхэд болно. Уг нь дээрх орлогогүй гэж нэрлэгдээд, нийтийн тээврийнхэнд ад үзэгдээд байгаа хүмүүсийн мөнгийг төрөөс олгодог боловч энэ нь тэдэнд чамлалтай санагдаж, илүү гарсан хэдэн цагийг ашиглан, буудлаас буудлын хооронд дуртай чиглэлээ зарлан, хувийн орлогоо олохыг илүүд үздэг гэх. Одоогоос таван жилийн өмнө төр иргэнийхээ аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй, тэр тусмаа иргэд бөөнөөрөө зорчдог нийтийн тээврийн аюулгүй байдлыг хангах нь эрх баригчдын анхаарлын төвд байх учиртай талаар УИХ-ын нэгэн гишүүн хэлж байсан санагдана.
Түүгээр ч барахгүй Засгийн газар жолооч нарыг сонгон шалгаруулах, хариуцлагатай байлгахад анхаарах талаар хэлж байсан. Гэвч энэ ажил талаар болж, нийтийн тээврийнхний зан ааш, жолооч нарын увайгүй үйлдэл хэвээр байсаар л байна. Мөн өөрсдөө зорчигчид шаардлага тавихдаа үг хэлээр доромжилж, аль мууг нь үзэн, адайр аашилдаг мөртлөө гомдол гаргаж, төрөөс мөнгө нэхэхдээ гаргуун юм билээ, энэ нийтийн тээврийнхэн. "Нэг үнэмлэх, билетийг 2-3 хүн ашиглаж байна.
Тахир дутуу, өндөр настнуудын үнэмлэхийг дуурайгаад хэвлэчихдэг. Оюутнууд тасалбар, картаа хоорондоо дамжуулан тасалбарын өнгөтэй ижил цаас наах зэрэг олон зөрчил гаргадаг" гэж тэд гомдоллодог. Тэгвэл кондукторууд орж ирсэн зорчигчдод олигтойхон үйлчлээд, тасалбараа аятайхан тараагаад, буудал болгон дээр хуучин цагт гардаг байсан билетнийхээ шалгалтыг зогсоочихвол энэ мэт зөрчил гарахгүйг бүгд бэлхнээ мэдэж байгаа хэр нь огт хэрэгжүүлдэггүй нь хачирхалтай.
Тиймээс шинээр сонгогдоод байгаа нийслэлийн Засаг даргад хэд хэдэн зүйлийг санал болгомоор байна. Энэ бол нийтийн тээврийнхний цагийг уртасгаж, 24.00 цаг хүртэл үйлчилдэг болгох, мөн автобусны буудал дээр аятайхан зогсоод зорчигчоо суулгаж дуусгаад хөдөлдөг болох, зам хөндлөн давхиж, гурав, дөрөвдүгээр эгнээнээс дураараа нэгдүгээр эгнээ рүү хашиж орохгүй байх гээд нэлээд хатуу зарчим гаргаж, нийтийн тээврийнхнийг цэгцэнд нь оруулмаар байна.
Учир нь оройн ээлжинд гарсан хүмүүс, оройн цагаар хичээл нь тардаг, эсвэл номын санд суудаг оюутнууд автобусны буудал руу хар хурдаараа гүйж, хувцас хунар, ном дэвтрээ хавчуулах шахам чихцэлдэн ороод арай гэж гэртээ харьдаг нь нууц биш. Өглөө нь мөн л адил хичээл, ажлаасаа хоцрохгүйн тулд автобустай уралдана. Харин нийтийн тээврийн том оврын автобусны жолооч, кондуктор "чөтгөр" харсан мэт зугтана. Энэ үзэгдэл жилийн жилд давтагддаг.
Үүнийг цэгцэлж, үнэхээр соёлтой, журамтай хүмүүсийг сонгон шалгаруулж авдаг жишгийг тогтоох нь нийтийн тээврийнхэнд авах ёстой арга хэмжээний нэн тэргүүнд бичигдэх шаардлагын нэг байх ёстой. Нийтийн тээврийн "галзуу хулгана"-уудыг цэгцэлж, нийслэлчүүдийнхээ эрх ашгийг хамгаалах цаг болсон гэдгийг нийслэлийн Засаг дарга болон НИТХ-ын төлөөлөгчдөд дуулгая.
Э.Туул