Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, эдийн засагч Ч.Отгочулуутай улс төрийн шинэ нөхцөл байдал дахь эдийн засгийн төлөв байдал, өнгөрсөн хугацаанд Монголын эдийн засагт бий болоод буй зарим алдаа оноотой асуудлын талаар ярилцлаа.
-2011 онд эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан. 2012 онд Монголчууд мөнгөнд умбаж энэ тоо бараг 20 болох нь гэж нэг хэсэг ярьсан. Өсөлт хэн нэгэнд үзэгдсэн гэж үү?
-Тэр өндөр эдийн засгийн өсөлтийнх нь цаана юу байна вэ гээд харахад ихэвчлэн зэс, нүүрсний үнэ олборлолт өссөн дүн нь нь л нөлөөлж харагдаад байгаа юм. Гэвч сүүлийн саруудад зэсийн үнэ огцом уначихлаа. Цаашид ч унах төлөвтэй байна. Нүүрсний үнэ ч мөн тогтворгүй болж эхэлж байна. Ялангуяа сонгуулийн өмнө гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлах гээд байгаа ч юм шиг үгүй ч юм шиг маш ойлгомжгүй хууль баталлаа. Энэ хууль бол гадны хөрөнгө оруулалтад маш их хүндрэлтэй байдал үүсгэсэн. Тухайлбал жижиг хэмжээний хөрөнгө оруулалт татах гэж байгаа дотоодын бизнес эрхлэгчдэд гадны харилцагч нь “Танайд шинэ хууль гарчихжээ. Тэр хууль манай бизнест нөлөөлөхгүй гэсэн баталгаа гаргаж өг” гэх байдлаар хандаж эхлээд байна л даа. Тэгэхээр энд байгаа бизнес эрхлэгчид маань хэнд хандах юм бэ. УИХ-д хандах уу, Засгийн газарт хандах уу. Энэ мэтээр хөрөнгө оруулалтууд нилээд зогсонги байдалд орох шинжтэй боллоо.
Ер нь манайхан сонгууль юм уу, эсвэл өөр ямар нэгэн юм болохоор л хуулиа дур зоргоороо өөрчилдөг юм байна гэсэн дохио гадныханд оччихлоо шүү дээ. Жирийн нэгэн бизнес эрхлэгч гаднаас хөрөнгө оруулалт татах гэхээр цаад харилцагч нь эрсдэл хүлээж магадгүй тийм баталгаатай биш орчин манайд бий болсон байна. Мөн мөнгөний нийлүүлэлт өссөн учраас инфляци өндөр байна. Арилжааны банкууд ихэнх нь зээлээ зогсоочихлоо. Үүний цаана хөрөнгө оруулалт болоод хэрэглээ хумигдаж байна гэсэн үг. Ийм нөхцөлд дээрх төсөөллийн 20 хувийн өсөлт харагдах эсэх нь тодорхойгүй болж байгаа юм. Нефтийн үнэ ямар байх нь тодорхойгүй байна. Мөн шинэ засаг төр нь яах бол гэсэн хүлээлтийн байдал үүсчихээд байна.
Манай эдийн засгийн 40, 50 хувийг төсөв бүрдүүлдэг болчихлоо. Одоо төсвийн маш өндөр алдагдалтай байна. Урсгал тэнцэл нь ашигтай гарлаа гэж байгаа боловч нэгдсэн төсвийг харахад алдагдалтай л байгаад байгаа юм. Мөн гадаад худалдааны алдагдал маш их байна. Энэ нь валютын ханшид нөлөөлж, ам.долларын ханш өснө гэсэн үг. Доллар үнэд орохоор долларын зээл авсан хүмүүст бэрхшээл учирна шүү дээ. Уул уурхайн бус салбарынхан гадагшаа бизнес хийе гэвэл өрсөлдөх чадвар нь буурчихаж байгаа юм.
-Тэгвэл эдийн засгийн өсөлт ямар үед тогтвортой байдаг юм бол?
-Төсөв нь ашигтай, гадаад худалдааны тэнцэл нь ашигтай үед тогтвортой байдлаа хадгалдаг юм. Одоо эдийн засгийн өсөлт байна гээд байгаа боловч суурь нөхцөл нь бүрдээгүй байна л даа. Төсөв, гадаад худалаа нь өндөр алдагдалтай, инфляци өндөр, валютын ханш хэлбэлзэлтэй байна. Манай эдийн засгийн өсөлт гээд байгаа энэ зүйл бол ердөө л түр зуурын харагдах байдал. Мөн сонгууль угтаад маш их хэмжээний мөнгө зах зээл рүү цацлаа. Энэ нь богино хугацааны хөөсрөлтийг үүсгэдэг маш их хор хөнөөлтэй зүйл. Судлаач хүний хувьд дүгнэж цэгнэвэл үнийн хөөсрөлт л эдийн засгийн өсөлтөд нөлөө үзүүлсэн байх магадлал их харагдаж байгаа юм.
-Шинэ Засгийн газар тогтворгүй байвал эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
-УИХ-ын хувьд олонх бий болсонгүй. Олонхгүй Засгийн газар аль ч тохиолдолд хэцүү байдаг туршлага бий. Хамгаалах хүчин байхгүй. Жаахан асуудал гарвал л нэгнийгээ авч хаях гэсэн хүчтэй сөрөг хүчнүүд бий болчихоод байна. Мөн дөрвийн дөрвөн нам нийлж байж Засгийн газар байгуулж байна. Эдгээр хүмүүсийн хувьд завшааныг ашиглаад албан тушаалд хүрчихье, байр сууриа бэхжүүлээд авъя гэсэн өөрсдийн хувийн сонирхол нь давамгайлах магадлал өндөр болчихоод байна.
-Хэрэв энэ тогтворгүй байдал цаашид үргэлжилвэл эцсийн дүндээ юунд хүргэх бол?
-Тогтворгүй байдал үргэлжилвэл засаг солигддог ч юм уу, цаашдаа их хурал тарах зэрэг асуудал үүсэхийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ ийм зүйл болохгүй байх. Ардчилал хөгжсөн орнуудад засаг нь хэд солигдож байсан ч хийгдэх ёстой ажил нь явж л байдаг. Гэтэл манайд энэ эсрэгээрээ. Ихэнх том бизнесүүд тендерийн шугамаар төсвөөс санхүүжиж байгаа. Хувийн хэвшлийнхний оролцоо тэгтлээ өндөр биш байна. Эдийн засгийн 40, 50 хувь нь төсвөөр тэжээгдэж байгаа. Энэ маань доголдоод ирэхээр эдийн засагт том асуудал үүснэ. Хамгийн том бизнесүүд зам дэд бүтэц, цахилгаан холбоо, цахилгаан станцууд, том том бүтээн байгуулалтуудад явагдаж байна. Энэ бүгд дээрээс шийдвэрээ хүлээж байдаг.
УИХ, Засгийн газарт тогтворгүй байдал үүслээ гэхэд энэ бүх ажил чинь гацаад л байна гэсэн үг шүү дээ. Тавантолгойн үйл ажиллагааг яаралтай явуулах хэрэгтэй байна. Энэ компани уг нь олон улсын зах зээл дээр хөрөнгө босгож, тэр мөнгөөрөө техник тоног төхөөрөмжөө худалдаж аваад ажлаа эхлүүлээд явж байх ёстой байлаа. Гэтэл сонгуулийн амлалтаас болоод асуудал үүсчихээд байдаг. Өнгөрсөн сонгуулийн мөнгөний амлалт бол төсвийн хувьд дааж давшгүй ачааллыг бий болгож сөхрүүлсэн явдал болсон. Тэр их мөнгийг өгөхдөө “Эрдэнэс таван толгой”-гоор дамжуулан ордоо барьцаалж баахан өр тавиулчихсан. Гэтэл одоо энэ компани олон улсын зах зээл дээр гарлаа гэхэд өртэй компанийн хувьцаа яаж үнэд хүрэх вэ.
Ерөөс засаг тогтворгүй байна гэдэг бол хувийн хэвшлийнхэнд ч хэцүү, гадны хөрөнгө оруулалтад ч хэцүү байдал үүсгэдэг. Манайх шиг жижиг эдийн засагтай улс оронд гадны дорвитой томоохон хөрөнгө оруулалт орж ирэхэд яалт ч үгүй засгийн газрын баталгаа хэрэгтэй болдог. Тийм учраас ямар ч тохиолдолд засгийн газар тогтвортой байх нь олон талын ач холбогдолтой.
-Гадны хөрөнгө оруулалтад саад болоод байгаа хуулийг өөрчлөх асуудал ч мөдгүй байх. Гэхдээ энэ хуулиас үүдэлтэй гадныхны болгоомжлолыг өөрчлөх арга бий болов уу?
-Болж өгвөл хуулиа яаралтай өөрчлөх хэрэгтэй. Хэрэв өөрчилдөггүй юмаа гэхэд энэ хуулийн гадаад зах зээл дээр, дэлхий дахинд өгч байгаа буруу дохиог яаралтай залруулах шаардлагатай. Үүнийг зөв талаас нь тайлбарлах асуудлыг Засгийн газар анхааралдаа авч ямар байгууллагад даалгахыг шийдвэрлэх нь чухал байна. Уул уурхайгаас өөр салбарт хөрөнгө оруулалт хийх гэж байсан хүн хүртэл хуулийн шинэ орчноос болгоомжлоод дайжчихлаа.
- Авлига гээч зүйл одоо хүн бүхний “сайн танил”, “хуульчлагдсан” гэмт хэрэг болчихжээ.
-Зөвшөөрлийн тогтолцоо гэдэг маань ерөөсөө л авлигын үүдийг нээж өгдөг нэг хэлбэр. Тусгай зөвшөөрөл хүсэх, замын хөдөлгөөнд оролцох, цэцэрлэг сургуульд хүүхдээ сургах, техникийн оношилгоонд машинаа хамруулах гээд бидний эргэн тойронд авлига байсаар байна. Ямар нэгэн бизнес эхлэх гэж байгаа бол алхам тутамдаа ямар нэгэн яам, агентлаг зохицуулах газартай харьцдаг учраас авлига өгөх шаадлага ямар нэгэн байдлаар гарч ирдэг. Энэ нэгэнт тодорхой болсон зүйл. Тухайн бизнес эрхлэгч ганцхан байгууллага дээр очиход л гурван хүнээс зөвшөөрөл авах хэрэг гардаг. Энэ шат дамжлагыг багасгахгүй бол төрийн албаныхантай “шүргэлцэх” бүртээ, хийх ёстой ажлыг нь хийлгэхийн тулд авлига өгөхөөс өөр аргагүй болдог “хууль үйлчилсээр” байна. Ихэвчлэн цагаа хэмнэх гэж л авлига өгдөг байна л даа.
-Шинэ засаг энэ байдалд анхаарлаа хандуулах байлгүй дээ. Үгүй бол жирийн иргэд авлигын зардал шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээний үнэнд дарлуулж байна шүү дээ. Ялангуяа орон сууцны үнийн дийлэнхэд нь газрын авлига шингэсэн байдаг гэдэг нь тодорхой болсон?
-Тэгэхээр шинэ засаг маань ард иргэдээ авлигаас ангид байх тэр эрх чөлөөг бий болгоход тодорхой ажил хийх хэрэгтэй. Монгол Улсын иргэн ямар нэгэн бизнес эрхлэхдээ авлигаас ангид байх эрх чөлөө нь баталгаажсан байх ёстой. Үүн дээр төр анхаарах ёстой. Хэрэв ингэхгүй бол жирийн иргэдийн хөдөлгөөн болгоноос ямар нэгэн байдлаар хий зардал их гараад байгаа юм. Энэ гарч байгаа зардал нь яваандаа жирийн иргэд худалдан авагчдад хор хохиролтой болж байдаг. Авлигын зардлыг бизнес эрхлэгчид өөрсдөө халааснаасаа гаргахгүй. Зарж байгаа бараа бүтээгдэхүүндээ л шингээчихдэг. Эцсийн эцэстээ авлига бол жирийн хэрэглэгчдийг хохироодог хамгийн хортой үзэгдэл. Авлигаас төрийн албан хаагчид ашиг хүртэнэ. Мөн бизнес эрхлэгчдийн ажил нь хөнгөрдөг байж болох. Хэн хохирох вэ гэвэл нийгэм.
Талх идэх, хувцас өмсөх, ямар нэгэн үйлчилгээ авах бүртээ жирийн иргэд авлига шингэсэн төлбөр төлж байгаа юм. Залуу хосууд байр орон сууцтай болъё гэхэд л газрын авлига шингэсэн өндөр өртөгтэйгөөр худалдан авах хэрэгтэй болж байна. Энэ авлига бол яваандаа нийгэм, эдийн засгийн хөгжлийг маш их хүчээр хойш чангаах, улс орны өрсөлдөх чадварыг бууруулах хэрэгсэл болж хувирна. Мал амьтнаар жишээлж яривал цагаан хорхойдоо идэгдсэн байна л гэсэн үг. Цагаан хорхой нь томроод л мал нь тураад байгаатай нэгэн ижил. Ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчид авлига хэмээх цагаан хорхойд үнэхээр идүүлж байна.
-Аливаа улсын эдийн засагт дундаж давхаргынхны нөлөө, гүйцэтгэх үүрэг их байдаг байхад манайд эсрэгээрээ, харин ч дундаж давхарга гэгдэж буй хэсэг нь хэт сул байгаа ажиглагддаг.
-Дундаж давхарга хэн бэ гэдгийг тодорхойлохоос л шалтгаалах зүйл. Олон улсын жишгээр бол өдөрт 10-20 орчим долларын орлоготой иргэдийг дундаж орлоготой гэж үздэг байна. Өдөрт 1 доллараас ихгүй орлоготой бол үгээгүй ядуу, 2 доллараас ихгүй орлоготой бол ядуу гэж үздэг. Харин манай ядуурлын түвшинг өдрийн 3 доллар орчим орлоготой хүнээр жишиж үзэж байгаа. Манай улсын ядуурлын албан ёсны шугам бол олон улсын түвшнээс дээгүүр байгаа. Гэхдээ манайд хичнээн ядуу байлаа ч хүүхдээ сургуульд сургах боломжтой. Ямар ядуу ч гэлээ эмнэлгийн анхан шатны ч болтугай тусламж үйлчилгээ авчих боломжтой байдаг шүү дээ. Энэ бүгдээс үзэхэд манай монголын дундаж давхарга гэдэг бол дэлхийн дундажтай харьцуулахад арай өөр байж болох.
Манай улсад маш өндөр орлоготой өрх хүн амын 5 хувийг эзэлдэг, мөн 30-аад мянган өрх тансаг зэрэглэлийн орон сууц, үнэтэй машин авах боломжтой амьдарч байна гэсэн албан бус судалгаа бий. Ер нь манайд 1-2 сая төгрөгийн дундаж орлоготой өрх урт хугацааны орон сууцны зээлд хамрагдаад, хүүхдээ сургуульд сургаад, унах унаатай амьдарчих боломж байгаа гэж би үзэж байна. Ингэж амьдарч байгаа өрхийн тоо хэд байгааг би тодорхой хэлж мэдэхгүй л дээ. Манайд дундаж давхарга тийм гэсэн тодорхойлолт байхгүй ч гэлээ судлаач хүний хувьд харахад манай дундаж давхарга нийт хүн амын 20-30 хувийг эзэлж байгаа болов уу. Энэ тоог яаралтай нэмэгдүүлж олон болгох шаардлагатай.
Өндөр хөгжилтэй, өрсөлдөх чадвар сайтай улс орнуудад дундаж давхарга нь ажлын байрны 80 хувь, экспортын 80 хувь, татварын 80 хувийг бүрдүүлдэг. Манайд энэ бүхэн мөн л эсрэгээрээ. Татварыг 100-гаадхан компани бүрдүүлж байна. Үүнийг дотор нь ялгавал нийт татвар төлөгчдийн 5 хүрэхгүй хувь нь нийт татварынхаа 95 хувийг бүрдүүлж байгаа. Экспортын 90 гаруй хувийг нүүрс бүрдүүлж байна. Энэ нь гажуудсан эдийн засгийг, эрсдлээс өөрийгөө хамгаалах чадваргүй байдлыг бий болгож байна. Хямралаас ангид байх боломж нөхцөл манайд тун хомс байна. Хямралд тэсвэртэй орнууд дундаж давхарга нь хүчтэй байдаг. Тэр дундаж давхарга нь ихэвчлэн бизнесийн салбарт байх жишээтэй. Өөрийн гэсэн бизнесээ эрхлээд, гэр бүлээ боломжийн хэмжээнд аваад явчих боломжтой ийм л хүмүүсийг олон болгоход төр засгийн бодлого чиглэгдэх нь эхний ээлжийн зөв алхам.
Г.Уран
Эх сурвалж: "Монцамэ"