Монгол үндэсний хөгмийн зэмсэг "Хөндлөн бишгүүр"-ийн монголчууд нэрлэж заншсан нэр. Лимбэ. Төвдөөр бишгүүрийн нэр юм.
Монгол ардын үндэсний хөгжмийн нэг төрөл зүйл.
Хөдөө хээр хааяагүй тохиолддог, тарвага зурамны нүх бүхий товгор газар ургадаг гишүүний /цооргоно/ хатсан голд нүх гарган үлээж тоглодог байсан нь үүнээс санаа авч, лимбэ хийсэн гэдэг явган яриа байдаг. Гажидын Бадрах агсан Монголын хөгжмийн түүх номондоо хэд хэдэн бишгүүрийн тухай дурьдсаны дотор хөндлөн бишгүүр гэсэн хэсэгт, энэхүү хөгжмийн зэмсгийг хулсаар үйлдэнэ. Урт нь нэг тохой найман ямх, зүүн тал дор нэг нүх нь үлээх нүх байна. Дараах нэг нүхэн дор хулсны хальс наах нүх болно. Баруун гар тал дор зургаан нүх буй нь эгшиг ялгаруулах болой. Энэхүү хөгжмийн зэмсгийг Лимбэ хэмээмой гээд, энэхүү лимбэ хэмээгч монгол үг бус, төвд үг хэмээжээ. /Худам Монгол бичгээр бичсэн энэ номын 69-70-р талд/ Тэгэхээр энэ хөгжим нь яах аргагүй лимбэ хөгжим болох нь мэдрэгдэж байгаа бөгөөд нэн эртний түүхтэй ажээ.
Лимбийн бүтэц.
Лимбийг их төлөв хулсаар хийдэг байсан бол сүүлд төмөр, орчин үед хуванцараар хийж байна. Лимбэний толгой талд богино залгаа хийж, хөг тааруулдаг ч байна. Лимбийг урт богино хэдэн янзаар үйлдэж, дээд нүхний хажуу талд беммоль-диезны тэмдэг тавьж, тоглогч тухайлсан нэг хөгжмөөр тоглож, зохиолын хөг солигдоход ашигладаг байна.
Лимбийн хөг.
Лимбэ нь их, дунд, бага гарын гэж гурван янз байдаг.
- Их гарын лимбэ нь 1-р наймцын ми-бемолиос 2-р наймцын сибемоль хүртэл.
- Дунд гарын лимбэ 1-р наймцын сибемолиос 3-р наймцын сибемоль хүртэл.
- Бага гарын лимбэ нь 1-р наймцын фа-гаас 3-р наймцын фа хүртэл тус тус хүчин чадалтай дуугардаг ажээ.
Лимбийн өнгө аяс, хэрэглээ.
Лимбэний дууны өнгө аяс нь доод чалхандаа ялдам зөөлөн, дүүрэн уянгалаг, дээд чалхандаа шингэн исгэрүүлэн уянгалах нь шувуудын жиргээг санагдуулам. Бас уран гоё нугалаа хугалааг гойд илэрхийлнэ. Гоцлол, цөөхүүл, найрал хөгжмийн алинд ч дээд хоолойн үүргийг гүйцэтгэнэ. Ялангуяа уртын дуутай найрсан эгшиглэх нь гойд бөгөөд, нарийн дээд хоолойд нөхөн дуурсах нь олонтой байдаг. Энэ чанараараа тоглогчоос битүү амьсгаагаар тоглохыг ур дүйн үүднээс шаардаг.