logo
Гу Куанлайд оноосон цаазын ялыг хоёр жилийн дараа гүйцэтгэнэ

Гу Куанлайд оноосон цаазын ялыг хоёр жилийн дараа гүйцэтгэнэ

2012/08/21
Хятадын Рэфэй хотын шүүх өнөөдөр хятадын улс төрч асан Бо Силайгийн эхнэр Гу Куайлайг яллав. Түүнийг британий бизнес эрхлэгч Нил Хейвудын амийг хөнөөсөнд буруутган шүүх Гу Куанлайд цаазын ялыг хоёр жилийн дараа гүйцэтгэхээр тогтоожээ. Гу Куанлайгийн энэ хэргийн хамсаатан, түүний туслах Жан Сяоцзюнь 9 жилийн ял авлаа. Өнгөрсөн оны намар Британий бизнесмений амийг хөнөөсөн явдал нь Хятад улсад улстөрийн томоохон шуугиан тарьсан юм. Гу Кайлайгийн нөхөр Бо Силай нь тус улсын засгийн эрх солигдоход БНХАУ-ын Засгийн газрын өндөр албан тушаалд томилогдох нэр дэвшигчдийн нэг байсан. Гэвч өнгөрсөн гуравдугаар сард түүнийг Чунцин хотын намын хорооны даргын үүрэгт албан тушаалаас нь огцруулсан. Түүний туслах байсан орон нутгийн цагдаагийн дарга Ван Лицзюнь америкийн ерөнхий консулын газарт очсоныхоо дараа баривчлагдсан явдал түүнийг огцруулах шалтгаан болсон юм. Үүний дараа Бо Силайгийн гэр бүлийн найз болон ажил хэрэгч түнш Нил Хейвудын амь насыг хөнөөсөн хэрэгт Гу Куанлайг сэжигтнээр татжээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш