logo
Ассанж хүмүүсийн өмнө гарч ирэв

Ассанж хүмүүсийн өмнө гарч ирэв

2012/08/21
Wikileaks сайтын үндэслэгч Жулиан Асссанж ням гаригт Лондонгийн Эквадорын ЭСЯ-ны балконоос хэвлэлийнхэнд хандав. Тэр тэнд баривчлагдахаасаа болон Шведын талд шилжихээс нуугдаж байна. Ассанж өөрийн хэлсэн үгэндээ, АНУ-ын эрх баригчдыг “Wikileaks сайтын ангуучлалаас татгалзаж “, ерөнхийлөгч Барак Обамаг “зөв зүйтэй алхам хийхийг” уриалав. Ассанж нь Эквадорын эрх баригчдад нийтийн өмнө талархаж байгаагаа илэрхийлэв. Тэд дэлхий дахины өмнө чөлөөт үг, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх нийт хүн төрөлхтөний үнэт зүйлсийг баримтлагч гэдгээ харуулахаас айгаагүй юм гэж тэр хэлэв. Түүнчлэн, Ассанж Эквадороос гадна улс төрийн орогнол олгоход дэмжиж байсан өмнөд-америкийн улс орнуудын болон эрх баригчдынхаа үзэл бодлын эсрэг явж байсан бусад орнуудын тухайлбал, Их Британи, АНУ-ын олон хүмүүст талархаж байгаагаа илэрхийлсэн. Энэ бол Ассанжийн Эквадорын ЭСЯ-ны байранд орогнож байгаа хоёр сарын хугацаанд анх удаагаа гарч үг хэлсэн тохиолдол юм. Одоогийн байдлаар Ассанж урьдын адил Лондон дахь Эквадорын ЭСЯ -нд байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш