logo
Нүүрсний экспорт 19 хувиар өсчээ

Нүүрсний экспорт 19 хувиар өсчээ

2012/08/22
Монголын нүүрсний экспортын хэмжээ энэ оны эхний долоон сарын байдлаар 11.2 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 19 хувиар өсчээ.

Эхний долоон сарын байдлаар гадаад худалдааны нийт эргэлт 6.5 тэрбум ам. долларт хүрсэн бөгөөд үүн дотор экспортын 46.1 хувийг зөвхөн нүүрс эзэлж байгаа аж. Энэ нь нүүрсний экспортын орлого бараг 1.2 тэрбум ам.долларт хүрсэн гэсэн үг юм байна.

Статистик дүнгээс харахад Монголоос гаргаж буй нүүрсний үнэ чанар, худалдаан нөхцлөөс шалтгаалан харилцан адилгүй байгаа бөгөөд дунджаар 104 ам.доллартай тэнцэж байгаа аж. Өнгөрсөн оны долоодугаар сарын байдлаар нүүрсний экспорт нийт экспортын 38.4 хувийг эзэлж байсан бол энэ жил ийнхүү 46.1 хувь болж өсчээ.

Манай улс 2010-2011 онд түүхэндээ анх удаа 18 сая тонн нүүрс экспортолж, дээд амжилт тогтоож байсан бол 2011-2012 онд энэ тоо 23 сая тоннд хүрч өсөлтөө хадгалсан байдаг. Харин энэ он гарсаар эхний хагас жилд нүүрсний экспорт өсөлттэй хэвээр байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш