logo
АНУ Сирид цэргийн үйл ажиллагаа явуулна гэж сүрдүүлж байна

АНУ Сирид цэргийн үйл ажиллагаа явуулна гэж сүрдүүлж байна

2012/08/22
АНУ Сирийн үйл ажиллагаагаа НҮБ-аас гадуур хийж магадгүй гэж Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд Вашингтонд болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Түүний ярьснаар, НҮБ ын АЗ дээр сирийн асуудлыг зохицуулахад нэгдсэн саналд хүрнэ гэдэгт Вашингтон эргэлзэж байгаа гэжээ. Тиймээс хүчирхийллийг зогсоох болон улстөрийн бодит шилжилтэд АНУ нь бусад орнуудын хамт хэрэв тэд шаардлагатай гэж үзвэл НҮБ ыг тойрч гарна гэжээ. Үүнийг Нуланд батлан хэлэхдээ, АНУ ын үзэж байгаагаар, “Сирид ерөнхийлөгч Башар Асад байгаа цагт энх тайван үгүй” гэжээ. Түүний ярьснаар, Вашингтон “НҮБ ын болон АОЛийн Сирийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Лахдар Брахимид тайлбарлах “ аж. Өмнө нь АНУ ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэхдээ, хэрвээ Сирид химийн юм уу биологийн зэвсэг хэргэлэж болзошгүй заналхийлэл гарах юм бол АНУ ын зэвсэгт хүчнийхэн үйл явдалд оролцох болно “гэжээ. Орос улс цэргийн ажиллагааны эсрэг байгаа юм. Даваа гаригт ОХУ ын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров “бөмбөгний ардчиллыг “ гаргахгуй бөйхыг уриалаад, хүч хэрэглэхийг зөвхөн НҮБ -ын зөвшөөрөлтэй л хэргжүүлж болно гэдгийг сануулав.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш