Өнгөрсөн ням гарагт Ингушетид цагдаагийн 8 ажилтны аминд хүрсэн халдлагыг зохион байгуулагчийг олж тогтоон сэжигтнийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Энэ тухай мягмар гарагт Ингушетэд болсон зөвлөгөөн дээр ОХУ-ын Мөрдөн байцаах газрын дарга Александр Бастрыкин мэдэгджээ.
Зөвлөгөөнд Чечень, Дагестан болон Ингушетийн мөрдөх байцаах газрын дарга нар оролцож, сүүлийн үед Хойд Кавказад гарсан томоохон гэмт хэргүүдийг мөрдөн шалгах асуудлыг хэлэлцсэн байна.
Мөрдөн шалгалтын явцад дээрх хэрэгт Малгобекскийн дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг Артур Гетагажевийн дээрэмчдийн бүлэг болон өөр хэд хэдэн этгээд холбоотой болох нь тогтоогджээ. "Энэ бүхний ард дээрэмчдийн толгойлогч Доку Умаров байгаа гэдэг нь тодорхой" гэж Ингушетийн Ерөнхийлөгч Юнус-Бек Евкуров хэлсэн байна.
Ням гарагийн өглөө цагдаагийн ажилтнууд Ингушетийн Сагопши сууринд хамт ажиллаж байсан нөхрийнхөө оршуулах ёслолд оролцохоор ирэх үед нь амиа золиослогч гар аргаар хийсэн тэсрэх төхөөрөмж дэлбэлжээ. Үүний улмаас цагдаагийн 8 ажилтан амиа алдаж, 15 хүн шархадсан байна. Энэ гэмт хэргийг лалын шашинтнуудын Рамадан сар дууссаныг тэмдэглэдэг Ураза-Байрам гэдэг баярын үеэр үйлджээ.
Д.Жаргал