2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Монголын Парламентын Бүлгэмийг шинээр байгуулах анхдугаар хурал наймдугаар сарын 21-ний өдөр боллоо.
Хуралдаан даргалагч УИХ-ын дарга З.Энхболд хуралдаан эхэлснийг мэдэгдэн Монголын Парламентын Бүлгэмийн гишүүд, дүрмийг батлах асуудлыг танилцуулан гишүүдийн саналаар баталлаа.
Түүнчлэн УИХ дахь нам, эвслийн бүлгүүд, бие даагч гишүүд Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны гишүүнд нэр дэвшүүлэх хүмүүсийн нэрсийг ирүүлснийг танилцууллаа. Гүйцэтгэх хорооны гишүүнд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, Сү.Батболд, О.Баасанхүү, Б.Болор, С.Ганбаатар, С.Дэмбэрэл, Н.Энхболд нарын нэрийг дэвшүүлсэн юм байна. Монгол Парламентын Бүлгэмийн дүрмийн дагуу Гүйцэтгэх хороо есөн гишүүнтэй байх ажээ.
Бүлгэмийн дүрэмд, Гүйцэтгэх хорооны даргад УИХ-ын ээлжит сонгуулиар хамгийн олон суудал авсан улс төрийн намын бүлгээс нэр дэвшүүлж, дэд дарга нарт УИХ дахь намын бүлэг тус бүрээс нэр дэвшүүлэн Монголын парламентын бүлгэмийн анхдугаар хуралдаанаар Гүйцэтгэх хорооны гишүүдээс сонгоно гэж заасан байдаг юм байна. УИХ дахь АН-ын бүлгээс Гүйцэтгэх хорооны даргад УИХ-ын гишүүн С.Баярцогтыг санал болгосныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн юм.
Уг хуралдаанаар Монголын парламентын бүлгэм байгуулах тухай тогтоолыг баталсан. Тогтоолоор УИХ-ын 2012-2016 оны бүрэн эрхийн хугацаанд ажиллах Монголын Парламентын Бүлгэмийг хуралдаанд оролцсон гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Мөн Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны бүрэлдэхүүнийг батлах болон парламент хоорондын бүлгүүд байгуулах тухай тогтоолыг баталлаа.
Гүйцэтгэх хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Баярцогт, дэд даргаар УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, гишүүдээр Сү.Батболд, О.Баасанхүү, Б.Болор, С.Ганбаатар, С.Дэмбэрэл, Н.Энхболд нар ажиллах боллоо.
Харин УИХ-ын гишүүд парламент хоорондын бүлэг байгуулах хүсэлт гарган дэмжигч бусад гишүүдийн саналыг авч, бүлгийн дарга, гишүүдийн нэрсийн жагсаалтыг, бүлэг байгуулах саналын хамт УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээр дамжуулан Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны даргад бичгээр хүргүүлэх дүрэмтэй юм байна.
УИХ-ын гишүүдээс бүлэг байгуулах саналуудыг авсны дараа Гүйцэтгэх хорооны даргын захирамж гарч албан ёсоор бүлгүүд байгуулагдах юм.