Жил бүр нийслэлд ирж суралцдаг орон нутгийн 40-45 мянган оюутныг хичээлийн шинэ жил эхлэхэд дээрх асуулт угтан авна. Мэдээж жилд арав дахин бага мөнгө төлөөд сургуулийнхаа хажууханд дотуур байранд амьдрах хүсэл бүгдэд нь бий. Харамсалтай нь нэгэнт хүрэлцээ муутай дотуур байранд бүгд орж чадахгүй. Тиймээс овсгоо самбаа, заль, авилга гээд чаддаг бүхнээ гаргаж байж дотуур байранд орох эрхийг олж авдаг.
Нийслэлийн хэмжээнд оюутны 43 дотуур байр бий. Энэ жил 140 мянган оюутан нийслэлд суралцана. Тэдний гуравны нэгийг хөдөө, орон нутгийн оюутан эзэлж байна. Үүнээс мөн л гуравны нэгийг нь дотуур байранд арайхийн багтаана гэж Монголын оюутны холбооноос мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, энэ жил нийт 14 мянган оюутан дотуур байранд амьдрах юм байна. Дотуур байрны хүрэлцээ муу, стандартын шаардлага хангадаггүй гээд зовлон, шалтгийг жил бүр л тоочдог. Тэгсэн хэрнээ төлбөр нь нэмэгдсээр л.
Энэ жил зарим сургууль дотуур байрныхаа төлбөрийг 100 мянган төгрөгөөр нэмэхээр шийдвэрлэж байгаа аж. Өрөөний хэмжээг томсгосон, боловсон 00-той болсон гэдгээр учир шалтгааныг нь тайлбарлаж байна. Харин зарим улсын их, дээд сургууль төлбөрийн хэмжээг хэвээр үлдээсэн ч оруулах оюутны тоог танажээ. Сургуулиудын дотуур байрны мэдээллийг багцлан хүргэе.
"МЯНГАН ОЮУТНЫ БАЙР" 500 МЯНГАН ТӨГРӨГ
Улсын хамгийн томд тооцогдох МУИС ирэх даваа гаригаас Дотуур байрандаа оюутнуудаа оруулж эхлэх аж. Харин бүртгэл нь нөгөөдрөөс эхэлнэ. Төлбөр нь өнгөрсөн жилийнхээс нэмэгдээгүй 250 мянган төгрөг. Харин өнгөрсөн жил 1200 оюутан авч байсан бол тохь тухыг нь бодоод энэ жил 1000 арай хүрэхгүй оюутан авна гэлээ.
МУБИС энэ сарын 26, 27-ноос оюутнаа оруулна. Дөрвөн дотуур байрандаа нийт 1600 оюутан авна гэв. Харин удирдах зөвлөл нь хэлэлцээд дотуур байрны үнийг нэмэх шийдвэр гаргажээ. Өнгөрсөн жилийн үнэ болох 220 мянган төгрөг ямартаа ч нэмэгдэх нь. Гэхдээ ямар хэмжээгээр гэдэг нь тодорхойгүй.
СУИС ирэх сарын 5-нд оюутнуудаа бүртгэж, авч эхэлнэ. Өнгөрсөн жил төлбөр нь 300 мянга байсан.
Энэ жил нэмэгдэхгүй гэлээ.
ШУТИС-ийн хичээл бусдаас түрүүлж эхэлдэг учир дотуур байрных нь бүртгэл эхэлчихсэн аж. Өнгөрсөн жил төлбөр нь 180-210 мянган төгрөг байсан бол энэ жил лав 100 мянган төгрөгөөр нэмэгдэх юм байна. Нийт 1200 оюутан хүлээн авах ажээ.
Харин "Мянган оюутны байр" энэ сарын 27-ноос бүртгэлээ эхэлнэ. Нийтдээ 500 оюутан хүлээж авна. Өрөө том, тохилог гэдэг утгаар төлбөр нь өндөр буюу 500 мянган төгрөг байх гэнэ. Өнгөрсөн жилийн төлбөр нь 400 мянган төгрөг байсан юм.
ҮЛДСЭН 36 МЯНГА НЬ ХАЖУУ ӨРӨӨ РҮҮ
Ингээд 14 мянган оюутан чадах ядахаараа дотуур байранд багтдаг юм байж. Харин үлдсэн 36 мянгад нь ямар сонголт үлдэж байна вэ. Нэг бол таньдаг айлдаа суух, эсвэл хажуу өрөө хөлслөх. Нэгэнт дотуур байранд орж чадаагүй бол жилд гурван сая төгрөг төлөөд хажуу өрөө хөлслөхөөс өөр аргагүй. Орон сууцны үнэ нэмэгдэхтэй зэрэгцээд түрээсийн төлбөр ч өссөн. Хотын төвд боломжийн байрлалд хажуу өрөө хөлслөхөд сард 300-400 мянган төгрөг төлнө. Харин хотын зах болон хуучин байрны жижиг өрөө хөлслөхөд 200 мянган төгрөгийн ханштай.
Орон сууцны гал тогоо 180-200 мянга. Подваль 100-180 мянга, нийтийн байр 80-100 мянган төгрөг. Төвд байрлалтай нэг өрөө байрны түрээс 450-600 мянга, хоёр өрөө байр 500-800 мянган төгрөгийн ханштай байна. Харин бүх нөхцөл нь бараг адилхан. Бүтэн жилээр төлбөрөө урьдчилан авна. Зарим айлууд оюутан суулгахгүй гэсэн зарчимтай. Оюутныг дэмжих хөтөлбөрийн хүрээнд дахин мянган оюутны байр барьж байгаа гэсэн. Гүйцэтгэл нь бараг 90 хувьтай, ирэх сард ашиглалтад оруулна гэж Монголын оюутны холбооноос мэдээлсэн ч бодит байдал дээр байдал өөр байна гэнэ. Энэ ондоо багтааж ашиглалтад оруулах уу, үгүй юу гэдгээ мэдэхгүй байна гэж тэнд ажиллаж байгаа нэгэн хэлэв.
За яахав, ирэх сард багтаад үүдээ нээдэг юм гэхэд өнөөх 36 мянга гэдэг тооноос ердөө нэг мянга нь л хасагдах нь.
Б.Солонго